Улсын ерөнхий прокурор удааширсан хэргүүдтэй танилцаж байна

2015 оны 02 сарын 25

Улсын ерөнхий прокуророор томилогдоод удаагүй байгаа М.Энх-Амгалан нийслэл, дүүргийн прокурорын газар, Сургалт судалгааны төвийнхөө үйл ажиллагаатай танилцаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Харин өчигдөр тэрбээр Нийслэлийн прокурорын газарт ажиллажээ. Энэ үеэр улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тус прокурорын газарт хянаж буй ээдрээ түвэгтэй, удааширсан, онц хүнд, олны анхаарал татсан хэргүүдтэй биечлэн танилцсан гэнэ. Нийслэлийн прокурорын газрын хяналтад АТГ-ын шалгаж буй олны анхаарал татсан олон хэрэг байгаа аж. Тухайлбал, “Цэвэр агаар” сангийн удирдлагын хоёр дахь үйлдэл, “Нүүрс” хөтөлбөрийн гэх тодотголтой Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын зэрэг хүлээлт үүсгэсэн хэргүүдтэй танилцжээ.Тэрбээр өнөөдөр Дүүргийн I прокурорын газрын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн аж.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд