В.Нямханд төрөөс 200 сая төгрөг нэхэмжилжээ

2015 оны 02 сарын 24

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа В.Нямханд төрөөс гэм хорын хохиролд 200 сая төгрөг нэхэмжилж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхэд ханджээ. Түүнийг Хятадын тусгай албанд мэдээлэл дамжуулсан, тагнуулын байгууллагын хууль, журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жил шахам хугацаанд хорьж шалгасан юм. Шүүхээс түүний гэм буруугүйг тогтоож, цагаатгасан бөгөөд тэрбээр цагдан хоригдсон хоног, сэтгэл санааны хохиролд дээрх мөнгийг нэхэмжилсэн сурагтай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.142.26 Zuv!!! Bur ihiig ch nehemjleh heregtei! Yu yum be huniig helmegduulj ajil amidralgui bolgono gej yu gesen ug ve!!!
202.70.43.34 200 биш 300 л уг нэхэх ёстой. Хүн болгоны сэжиглэснээр ийм хариуцлагаггүй байж болохгүй
202.179.28.68 хүнийг хэлмэгдүүлнэ гэж байж болохгүй араатанлаг үзэгдэл...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд