Судалгааны ажилтныг хөнөөсөн хэргийг дахин шалгуулахаар болов

2015 оны 02 сарын 24

Орхон аймгийн Баян-Өндөр суманд өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд судалгаа хийж явсан О-г тус сумын Цагаанчулуут багийн оршин суугч Ц.Батхүү олон удаа хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг хэргийг Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүх энэ сарын 9-нд хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тус аймаг дахь Цагдаагийн газар, прокурорын байгууллагаас шүүгдэгч Ц.Батхүүгийн сэтгэцийг удаа дараа шалгуулж, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоолгон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Гэвч анхан шатны шүүх сэтгэцийг нь дахин шинжлүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр шалгуулахаар болсон гэнэ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд