“Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг тод манлай уяач цолны болзол хангалаа

2015 оны 02 сарын 16

Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өчигдөр хуралдаж, нэр бүхий уяачдад цол олгох асуудлыг хэлэлцэн, Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлэхээр болжээ. Тод манлай уяач цолны болзлыг Төв аймгийн Лүн сумын уугуул, “Итгэлт орших” компанийн захирал Б.Билэгдэмбэрэл, Ховд аймгийн Дарви сумын харьяат Б.Мөнхтөр, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нар хангажээ.Манлай уяач цолны болзлыг Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Г.Содном, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул “Ентүм” компанийн захирал Т.Гантөмөр нарын долоон хүн, алдарт уяач цолоор Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Б.Цэрэнбалтав, Төв аймгийн Баян сумын харьяат П.Энхмөнх нарын 17 хүн хангасан аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.225.147 Хахуулаар олсон их мөнгөөр зодож хурдан морь худалдаж аваад,мөнгөөр зодож уяач хөлслөж аваад, мөнгөөр зодож эм тариа хийлгэж, байнгын тэжээлд оруулж, ядуу айлын жаахан хүүхдүүдийн эцэг эхэд амь зогоох төдий мөнгө үзүүлж, хүүхдийг нь сургуулиас хөндийрүүлж байж л энэ их алдар цолыг Монгол улсынхаа Ерөнхийлэгчээс сая хүртэж байна даа.Асар их хүч хөдөлмөр байгаа биз. Харин алдар хүртэгч өөрөө зөвхөн морьдоон уралдах үеэр л ирж наргиж цэнгэх нь гайхуулмаар.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд