ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮС УДИРДАХААР БОЛЛОО

2015 оны 02 сарын 16

УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаас Улсын ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилсноор тэрбээр тэр өдрөө ажлаа авсан билээ. Улмаар прокурорын тангараг өргөн, батламжид гарын үсэг зурах ёслолд нийслэл, дүүргийн прокурорууд оролцож баяр хүргэсэн юм. М.Энх-Амгаланг Улсын ерөнхий прокуророор томилогдсонд прокурорын төдийгүй бусад хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагынхан ам сайтай байна. Баахан цаас л уншихаас биш хэргийнхээ нарийн учрыг мэдэхгүй прокурорууд олширсноос, хэрэг нь шүүхээс буцаж, “гологдол бүтээгдэхүүн” багагүй гарах болсон.

Зарим нь мөрдөн байцаагчдаараа яллах дүгнэлтээ бичүүлж, шүүх хуралд ордог. Харин мөрдөн байцаах албанд 20 гаруй ажиллаж, хуульчдын хэллэгээр “Цаас харж бус, цогцос тэвэрч үзсэн” хүн прокурорын байгууллагыг удирдах болсноор тус байгууллагад ажиллаж буй хуульчдын мэргэжил, мэдлэг, ажлын үзүүлэлт сайжирна гэсэн итгэл дүүрэн байгаа гэнэ. Прокурорын байгууллагаас Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан хүн үгүй. Харин цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурор болон орлогч прокурорын албан тушаалд очсон хүмүүсийн нэг нь М.ЭнхАмгалан хурандаа болж байгаа юм.

Түүнээс өмнө ЦЕГ-ын дэд дарга бөгөөд ЭЦГ-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Ц.Жамъянсэнгээ агсан 1999 онд анх Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилогдсон. Мөн Улсын ерөнхий прокурорын албыг дэслэгч генерал С.Бүдрагчаа хашиж байсан түүхтэй. Түүнээс гадна өнгөрсөн баасан гаригт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хариуцсан дэд даргаар Дарьзавын Наранбаатарыг томиллоо. Тэрбээр энэ ажилд очихоосоо өмнө Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм. Д.Наранбаатар мөн л туршлагатай мөрдөн байцаагч. УМБГ-ын цэргийн хэрэг мөрдөх хэлтэс, Авлига албан тушаалын гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ажиллаж байгаад АТГ байгуулагдахад мөрдөн байцаагч, тасгийн даргаар шилжин ажиллаж байв.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.85.125.222 Gadaadad amidardgag mongolchuudaa muu heleedl bhiin. Iim huuli baridag zasag turtei bhad yaj amidrah yum ve. Ene zasag tur niigmees chin bolj urid aldsan buhen min denduu hairan. harsaar medseer bj uldsen hedee ur huuhdee hamgaalah ni minii uureg. Gadaadad amidardag mongolchuud harin mongoliinhoo ur udmiig erruul chiireg uhaalag usguj hamgaalj bgaa uls shuu.
103.26.194.108 Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга байсан Ж.Авхиа Улсын Ерөнхий прокуророор томилогдон маш сайн ажиллаж, одоогийн байрыг хүртэл бариулж өгсөн гэгээн түүх бий. сайн прокурор томилогдсон байна.
103.26.194.95 shudarga engiin Naranbaatar ahad amjilt husye!
27.123.214.108 Prokuror, murdun baitsaagch nar hoyulaa ihemseg zamgaa hayj mulguu teneguud gedgee huleen zuvshuurch baij l ajlaa ehleh heregtei dee. Umguulugch nariin hurdiig gargalgaag guitsej chadahgui baigaa chin unen shuu dee.
203.91.118.178 Дэмжиж байна. Прокурорч бүр шалдаа унаад байсан даа. Мөрдөн байцаагчийнхаа эрхийг булааж аваад л суугаа ажилгүй хэдэн хүн шүү дээ. Мөрдөн нь тэнэг Прокурор нь тэнэг тэгээд нэг нэгэндээ зөвлөгөө өгч хэргийг мөрдүүлэх гээд баларч байгаа шүү дээ. Прокурор нэг бол мөрдөн байцаадаг эрхийг бүгдийг нь авах хэрэгтэй, эсвэл Үндсэн хуулинд зааснаараа Прокурор ял, хэрэг хоёроо хянаад л явах хэрэгтэй хянасан шиг хянах хэрэгтэй тэрнээс биш өөх ч биш булчирхай ч биш мөрдөх гээд ч байгаа юм уу гэхээр бохир ажлыг цагдаа хий гээд хянах гээд байгаа юм уу гэхээр мөрдөх гээд холион бантан байхаа болимоор юм даа нийгэм шаардаж байгаа шүү дээ нүдээ нээ.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд