ШИНЭЧЛЭГЧДИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛИЙГ ШИЙДЭГЧИД ЗАСАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ

2015 оны 02 сарын 09

Мэргэжлийн хяналтын байцаагч нар Засгийн газрыг шүүхэд дуудлаа

 “Шинэчлэлийн” гэх тодотголтой, Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газар алдаатай бодлого явуулснаас эдийн засаг доройтож, хууль хэрэгжүүлэх, сахиулах байгууллагын алба хаагчид нь юу хийхээ, яаж ажиллахаа мэдэхгүй шахам болчихоод байна. 85 жилийн түүхтэй санхүүгийн хяналтын албаны ажлыг Шинэчлэлийн Засгийн газрын тогтоолоор татан буулгаснаас улс оронд ямар хор хохирол нүүрлээд буйг энд өгүүлэх гэсэн юм. Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохоосоо өмнөхөн буюу 2014 оны аравдугаар сарын 11-нд 327 дугаар тогтоол гаргаж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг салган, Сангийн яаманд шилж үүлэхээр болжээ. Энэ тогтоолтой холбоотойгоор төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын санхүүгийн хяналт шалгалтын 170 гаруй улсын байцаагч өнөөдөр хаана очихоо мэдэхгүй, ажилгүй шахам болчихоод байгаа аж. Сангийн яаманд болон орон нутгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албанд хуваарилагдсан хүмүүс нь өнөөдөр ажлаасаа халагдсан, заримыг нь орон нутгийн удирдлага “Би өөрийнхөө хүнийг авна. Та нарыг авахгүй” хэмээн шилж үүлж авахгүй байгаа гэнэ.

Зөвхөн нэг баримт дурдахад, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын санх үүгийн хяналтын 50 байцаагчийг яамдын дотоод аудитын газарт шилж үүлэхээр дээрх тогтоолд тусгасан байна. Гэвч ердөө 17 нь л мэргэжилтнээр ажиллаж, үлдсэн 34 нь өнөөг хүртэл “лааз өшиглөж” яваа юм. Нэг байгууллагад л ийм байхад хөдөө орон нутагт байдал бүр ч дор байгаа нь ойлгомжтой. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулаагүй байхад гэнэт ийм тогтоол гарган санхүүгийн хяналт шалгалтыг дотоод хяналтын албанд шилжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн үйлдэл болжээ. Үүнийг учир мэдэх олон хүн хэлж байгаа юм. Тодруулбал, Хяналт шалгалтын дээд байгууллагуудын олон улсын холбоо хэмээх байгууллагад манай улс 1996 онд элсэн оржээ. Тус холбооны 1977 онд болсон IX чуулганаас Лимагийн тунхаглал баталж, “Санхүүгийн хяналт шалгалтыг хөндл өнгийн болон дотоод хяналт гэж хоёр хуваана. Хөндлөнгийн хяналт нь албан газар, байгууллага, яам агентлагийн удирдлагын түвшний үйл ажиллагаанд эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт хийх. Дотоод хяналт нь албан газар байгууллага , яам агентлагийн удирдлага өөрийн үйл ажиллагаандаа санх үүгийн хяналт шалгалт хийж холбогдох арга хэмжээ авах” гэж тусгасан аж.

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар төрийн захиргааны хяналт нэгдмэл байж улсын төсвөөс санхүүжихээр заасан. Гэтэл Засгийн газар тогтоол гаргаж үүнийг өөрчилж буй нь хуулиас дээгүүр “жаалах” гэсний илэрхийлэл бус уу. “Шинэчлэлийн” Засгийн газар Үндсэн хуулийн “төрийн хуулийг биелүүлж, ... хэрэгж үүлж ажиллах” үндсэн зарчмаа биелүүлэлгүй төрд зайлшгүй байх шаардлагатай, 85 жилийн түүхтэй санхүүгийн хяналт шалгалтыг дотоод хяналтын албанд уусган төрийн хяналтгүй болох байдал бүрдүүлжээ гэж хэлж болохоор. Санхүүгийн орчин өргөжин тэлж, эх үүсвэр нэмэгдэж, зарлага өсөж байгаа өнөө цагт санхүүгийн хяналт шалгалтыг улам боловсронгуй болгох ёстой атал татан буулгаж буй нь ямар санаа агуулж байна вэ.

Төрийн санхүүгийн хяналтын байгууллагыг хууль зөрчсөн тогтоолоор үгүй хийснээр өнөөдөр төрийн болон төсөвт байгууллагын удирдлага эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хяналтгүйгээр төр, татвар төлөгчдийн мөнгийг идэж шамшигдуулах, тансаглах нь хэрээс хэтэрч болзошгүй. Яагаад ийн хардах болов гэвэл төсөвт байгууллагын удирдлага өөрийнхөө гарын доорх хүмүүсийг албан тушаалд томилдог. Түүний адилаар дотоод аудитынхаа албаны эрх бүхий хүмүүсийг гар хөл бологчдоороо дүүргэдэг бичигдээгүй хууль манай нийгэмд үйлчилж байгааг хүн бүхэн харж буй. Ийм тохиолдолд нэг Засаг даргын албан тушаалаа урвуулан завшиж байгаа төрийн мөнгийг дотоод аудитынхан нь илрүүлсэн ч ажилгүй болохоосоо айгаад “нүдэн балай, чихэн дүлий” өнгөрөөхийг үгүйсгэхгүй. Тиймээс хөндлөнгийн хяналт зайлшгүй байх ёстой болоод байгаа юм. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Мэргэжлийн хяналтын байгууллага хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагын санхүүгийн хяналт хэмээх хөндлөнгийн байгууллагыг үгүй болгосноор татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүд үр ашиггүй зарцуулах нөхцөл боломж бүрдчихээд байгаа юм.

Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын алба бол төсвийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүүг л шалгах үүрэгтэй харуул гэж хэлэхэд болох юм билээ. Энэ харуулыг байхгүй болгосноор “хулгайч”, “хумслагчид” татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж байгаа төсөв рүү хяналтгүй дайрч орно. Өөрөөр хэлбэл, төр, төсөв байсан цагт санх үүгийн хяналт байх ёстой гэсэн үг. Хуулиас дээгүүр “жаалсан” 327 дугаар тогтоол өнөөдөр хүчин төг өлд өр үйлчлэх эрх зүйн орчин бүрдсэн эсэх нь ч эргэлзээтэй. Эх сурвалжуудын хэлж буйгаар энэ тогтоол нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болох аж. Гэтэл тус сэтгүүлд хэвлэгдээгүй юм байна. Уг тогтоолыг Сангийн дэд сайд хэрэгжүүлэх гэж улайрсан нь бас хачирхалтай. Засгийн газрын 327 дугаар тогтоолыг хэрэгж үүлж ажиллахыг Шадар сайд Д.Тэрбишдагва болон Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасан байгаа. Өөрөөр хэлбэл, тогтоол хэрэгжүүлэх үүрэгтэй Шадар сайд, Сангийн сайд нар уг тогтоолыг хэрэгжүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад Сангийн дэд сайд нь өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд 10-1/5938 дугаар албан бичиг бичиж улсын байцаагчдыг яамандаа шилжүүлж авах болсон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн бас нэг үйлдэл аж. Уг тогтоол хууль зөрчсөн тул мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчид УИХ-ын дарга З.Энхболд, Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх нарт болохгүй, бүтэхгүй байгааг нь дуулгажээ. УИХ-ын дарга болон Шадар сайд нар улсын байцаагчдын шаардлагыг ойлгож, Засгийн газрын хуралдаанаар үүнийг хүчингүй болгуулах боломжтой гэж үзсэн ч Шийдлийн Засгийн газар ямар ч шийдвэр гаргалгүй таван сарын нүүр үзэж буй гэнэ. Тиймээс санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгэн хариуцагчаар Засгийн газар (Ерөнхий сайд Ч.Сайханбилэг)- ыг дуудаад байна. “Шинэчлэгчдийн” гаргасан алдааг “Шийдэгчид” нь засах учиртай биш гэж үү.

Г.РАВЖАА

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд