ШШГЕГ-ын хоёр дэд даргын орон тоог хаслаа

2015 оны 02 сарын 06

Засгийн газраас агентлагуудаа цомхон, чадварлаг орон тоогоор ажиллуулах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд хууль зүйн салбарт бүтцийн өөрчлөлт хийж эхэллээ. Цагдаагийн байгууллага ямар бүтцээр ажиллах тухай төслөө Хууль зүйн сайд гаргасан гэх мэдээлэл бий. Гэвч тус байгууллагаас өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр ШШГЕГ нэг л дэд даргатай байх гэнэ. Уг албыг ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Г.Туулхүү хаших аж. Тус газар өмнөх сайдын үед тэргүүн дэд даргаас гадна хоёр дэд даргатай байсан бол шинэ бүтцээр уг хоёр орон тоог хасаж, энэ орон тоонд ажиллаж байсан хүмүүсээ тасгийн даргаар томилсон байна. Мөн бүх хэлтсээ тасаг болгож ерөнхий газарт ажиллаж буй хүмүүсийн орон тоог нь цөөлж, анхан шат руу хуваарилж буй сурагтай. ШШГЕГ-т шинээр Аюулгүй байдлын алба байгуулж даргаар нь хурандаа Д.Адъяабазарыг томилсон байна. Эдгээр өөрчлөлтөөс өмнө тус газрын дарга, бригадын генерал Б.Билэгт тушаал гаргаж, дийлэнх хорих ангийн даргыг өөрчилсөн юм.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд