ЗАНДАНШУУЛСАН ШАРИЛЫГ 300 САЯАР ХУДАЛДАХААР ТОХИРОЛЦСОН ГЭВ ҮҮ

2015 оны 01 сарын 29

Сонгинохайрхан дүүргийн нутгаас 200 гаруй жилийн настай занданшуулсан шарил олдсон гэх мэдээлэл цахим хуудсуудаар дүүрэн байна. Гэвч үнэндээ уг шарил тус дүүргийн нутгаас олдоогүй аж. Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг, Баруун баян уулын гудамжинд суух Э-гийн хашаанд хөдөөнөөс шарил авчран нуусан тухай мэдээллийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд авчээ. Ингээд уг шарилыг эд мөрийн баримтаар хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн, тусгай зориулалтын саванд түр хадгалуулж буй гэнэ. Тэдэнд хүлээлгэж өгөхийн өмнө бурханч лам Г.Пүрэвбатыг урьж шарилыг үзүүлжээ. Түүнтэй өчигдөр холбогдоход “Хөдөө явж байна. Занданшуулсан шарилыг үзсэн. Насжилтыг нарийвчлан тогтоосны дараа хэний шарил байж болох талаар дүгнэлтэд хүрэх боломжтой” гээд утас нь салсан юм. Занданшуулсан шарил өндөр үнээр худалдахыг завдсан үйлдлийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй бөгөөд түүнийг авчирсан хүнд ямар зүйл ангид зааснаар сэжигтнээр тооцох нь тодорхойгүй байгаа гэнэ. Учир нь манай Эрүүгийн хуульд булш сүйтгэх гэсэн зүйл заалт байх боловч тэр нь эртний булш, хиргисүүрт хамааралгүй. Тиймээс цагдаа, прокурорын байгууллагынхан энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр толгойгоо гашилгаж буй юм байх.

ЗБГХТГ-ын эх сурвалж “Эртний занданшуулсан шарил худалдах гэж байгаа тухай мэдээллийг манайхан авч, шалгаад Сонгинохайрхан дүүргийн нутагт айлын хашаанд авчирсан байхад нь саатуулсан. Өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Бид шарилыг ШШҮХ-д хүргэхдээ бурханч лам Г.Пүрэвбатыг урьсан юм. Тэрбээр “Хутагт хувилгаан, гэгээнтнийг оршуулах зан үйлийн дагуу занданшуулсан шарил байна” гэж хэлсэн” хэмээлээ. Бурханч лам Г.Пүрэвбат өнгөрсөн мягмар гаригт ШШҮХ-нд очоод “Очир завилгаагаар суулгасан, зүүн мутрыг тэгш атгуулж, баруун мутрыг ном номлохын ерөөлтэйгөөр өргүүлсэн, зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна. Он удаан жилийн явцад шарил чийг авснаас нуруу нь бөгтийж, дал, сүүж хэсэгтээ гэмтжээ. Холбогдох байгууллагаар насыг нь тогтоолгосны дараа хэн гэдэг хутагт, хувилгаан, гэгээнийх болохыг судар номоос харж тогтоох боломжтой” гэжээ. Тухайн шарилын нүүр царайнаас харахад 70-80 орчим настай, уруул дээг үүрээ сахалтай хүн байсан нь тод харагдаж буй талаар эх сурвалжууд хэлсэн юм. ШШҮХ-гийн эх сурвалж “200 жилийн настай гэж яг тогтоосон зүйл байхгүй. Судалгаа шинжилгээний ажлыг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагынхан хийнэ. Тэд ч ингэж тогтоогоогүй байгаа” гэж байлаа.

Харин шарилыг худалдах гэж байсан Э 200 гаруй жилийн настай шарил хэмээн хууль хяналтын байгууллагынханд ярьснаас дээрх дүгнэлтэд хүрээд буй аж. Бидэнд олдсон мэдээллээр уг занданшуулсан шарилыг хутагт хувилгаад олон төрсөн Завхан аймгаас олсон бололтой. Олдохдоо ширэнд боодолтой байсан хэмээн зарим эх сурвалж ярьж байна. Харин өөр нэг эх сурвалж “Ховд аймгаас олдсон” гэж байгаа юм. Уг шарилыг 300 сая төгрөгөөр худалдах гэж байсан гэх мэдээлэл ч өчигдөр цагдаагийнхны дунд тарсан байв. Ямартай ч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шуурхай, сайн ажиллаж, түүхийн ховор, чухал олдворыг наймаачдын гараар орж, дамжин худалдагдахаас нь өмнө олж авлаа. Хэрэв цагдаагийн байгууллагынхан мэдээллийн мөрөөр шалгаж, уг наймааг таслан зогсоогоогүй бол хил гаргаж алдчих ч байсан юм билүү. Магадгүй буддын шашинт аль нэг улсынхан худалдаж аваад Итгэлт хамбаас өмнө насалж байсан хувилгааны занданшуулсан шарил олдлоо хэмээн эргэлч, мөргөлчдийг татаж болзошгүй байв. Хэдэн жилийн настай занданшуулсан шарил болохыг Археологийн хүрээлэн, шинжлэх ухааны бусад байгууллага тогтоосны дараа ямар нэгэн шийдвэр гарах байх. Улаан-Үдэд Итгэлт хамбын ийм шарилаар бизнес хийж сая сая жуулчид, мөргөлчдийг татаж байгаа. Монголчууд ч гэсэн энэ шарилаа ямар хутагт, хувилгааных вэ гэдгийг нь тогтоочихоод үнэхээр 200 жилийн настай нь батлагдвал хойд хөршийнхөн шигээ жуулчид, мөргөлчдийг татаж яагаад болохгүй гэж.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.170.84.7 Мөн ч айж ичихээ больчихсон хүмүүс байх юмаа, бүр ингээд гаргаад ирдэг, тэгээд бас зарнаа гээд явж байдаг мөн бөх зүрхээ, нүгэл хилэнцээ даах уу
202.21.106.115 Үүнтэй зэрэгцээд босч буй нэг аюул бол, монгол хүний сэтгэлгээ доройтсон явдал. Бодоод үз дээ, хэрэв маргааш чингис хааны онгоныг хэн нэгэн санаандгүй олчихвол мөн л хил гаргаж наймаалах тухай л яриа хамгийн түрүүнд гарах нь байна шүү дээ.
202.21.106.115 Үүнтэй зэрэгцээд босч буй нэг аюул бол, монгол хүний сэтгэлгээ доройтсон явдал. Бодоод үз дээ, хэрэв маргааш чингис хааны онгоныг хэн нэгэн санаандгүй олчихвол мөн л хил гаргаж наймаалах тухай л яриа хамгийн түрүүнд гарах нь байна шүү дээ. Монгол хүн гэдэг ийм л болсон байна. За даа үүнийг монголын үндэсний тв-ээр эх оронч бэлтгэх цуврал нэвтрүүлэг юмуу кино гаргасанаар шийдчихгүй биз дээ. Энэ бол өөр асуудал юм. Зүгээр л эхний ээлжинд өөрсдийгөө хэн болсоноо хүлээн зөвшөөрөх ёстой болж байна. Бид чинь өнөө цээжээ дэлддэг Чингисийн монголчууд биш, халуун эх орончид биш, сүү шиг сэтгэлтэй цагаан цайлган ард түмэн энэ тэр биш ердөө л орчин цагийн дэлхий дахины байдаг л нэг хүмүүс болчихож шүү дээ. Бусдаас огт ялгаагүй. Мөнгөний үнэ цэнийг хамгийн сайн мэддэг гэж байгаа. Үнэлэхээсээ илүүтэй хүлээн зөвшөөрөх нь л хамгийн чухал юм даа. Тиймээ, мэдэж авцгаагтун. Энэ бол бид. Бидний шалдан үнэн, жинхэнэ нүүр царай. Маргаашнаас эхлээд ариун журамтай, цагаан цайлган, үнэнч шударга, энэ длэлхийн хамгийн хамгийн үндэстний дүрд жүжиглэхээ олон нийтээрээ албан ёсоор больцгооё.
202.21.106.115 Үүнтэй зэрэгцээд босч буй нэг аюул бол, монгол хүний сэтгэлгээ доройтсон явдал. Бодоод үз дээ, хэрэв маргааш чингис хааны онгоныг хэн нэгэн санаандгүй олчихвол мөн л хил гаргаж наймаалах тухай л яриа хамгийн түрүүнд гарах нь байна шүү дээ. Монгол хүн гэдэг ийм л болсон байна. За даа үүнийг монголын үндэсний тв-ээр эх оронч бэлтгэх цуврал нэвтрүүлэг юмуу кино гаргасанаар шийдчихгүй биз дээ. Энэ бол өөр асуудал юм. Зүгээр л эхний ээлжинд өөрсдийгөө хэн болсоноо хүлээн зөвшөөрөх ёстой болж байна. Бид чинь өнөө цээжээ дэлддэг Чингисийн монголчууд биш, халуун эх орончид биш, сүү шиг сэтгэлтэй цагаан цайлган ард түмэн энэ тэр биш ердөө л орчин цагийн дэлхий дахины байдаг л нэг хүмүүс болчихож шүү дээ. Бусдаас огт ялгаагүй. Мөнгөний үнэ цэнийг хамгийн сайн мэддэг гэж байгаа. Үнэлэхээсээ илүүтэй хүлээн зөвшөөрөх нь л хамгийн чухал юм даа. Тиймээ, мэдэж авцгаагтун. Энэ бол бид. Бидний шалдан үнэн, жинхэнэ нүүр царай. Маргаашнаас эхлээд ариун журамтай, цагаан цайлган, үнэнч шударга, энэ длэлхийн хамгийн хамгийн үндэстний дүрд жүжиглэхээ олон нийтээрээ албан ёсоор больцгооё.
202.21.106.115 За яахав, болдог байж гэж бодъё. Гэхдээ ядаж эх нутагт нь, байсан газарт нь байсан ёсоор нь хадгалбал дээр биш үү?
103.26.193.186 Та юу гэж бодож байна ...manaihan ch hunee aldjee shatil zarj hooloo olj iddeg adguusnaas doroi yumaa iim humuust huuiin hatuu arga hemjee abah heregtei gej bodoj bna daa...
203.194.116.126 Хэрэв бид залгамжлагчид удам судар нь мөн бол өвөг дээдсийн онгон булш бунханыг ухаж эвдэж явдаг хүмүүс тэднээс худалдан авдаг этгээдүүдийн сүлжээг илрүүлж хатуу цээрлүүлэх хэрэгтэй. Энэ маягаар бол Чингисийн онгоныг батаартай хамт гаргачихсан байж болох юм байна.
182.160.5.222 yamai daa odoo l neg shinjleg uhaanaa durdaj bna
112.72.11.109 Iim hovor nandin zuiliig hamgaalah estoi. bidni Mongol uneher tailagdashgui auga nutag shu. Uugere bid baharhah estoiТа юу гэж бодож байна ...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд