“Монгол газар”-ын Ц.Мянганбаярын дампуурлыг шүүх зарлана

2015 оны 01 сарын 26

“Алтны магнат” хэмээн нэгэн цагт нэрийдэж явсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын дампуурлыг зарлах шүүх хурал хоёрдугаар сарын 11-нд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хийхээр товложээ. Тэрбээр өнгөрсөн зунаас эхлэн санхүүгийн эрсдэлд орж, наймдугаар сард үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлт тус шүүхэд гаргасан аж. Үүний дагуу Дампуурлын хэрэг үүсгэж, энэ сарын 20-ны 2365 дугаар захирамжаар “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна. Тиймээс “Монгол газар” компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх бүхий төлөөлөгч нар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болжээ. Нэхэмжлэлдээ “Монгол газар” компанийн хүлээсэн үүрэг, гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсвэл дампуурсанд тооцож, татан буулгах саналаа тодорхой тусгаж, нотлох баримтаа хавсаргаж ирүүлэх шаардлагатай гэдгийг шүүхийн албаны хүн хэллээ. “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр нийгмийн даатгалд 10 гаруй, Монголбанкинд 30 гаруй, хувийн компаниудад мөн олон тэрбум төгрөгийн өртэй гэх баримт байдаг аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.141.148 Олон авгвй хуухдийнх нь херенгиййг хурааж улсыг хохиролгуй болгоод еерий нь насаараа нь хориоч
150.129.141.148 Та юу гэж бодож байна ...Худлаа ш дээ.Идэж ууж цадаад дараа нь дампуураад хэдэн сар суугаад л ямар ч ялгуй хэрэгсэхгуй болгоод енгердег.Жастын Батхууг хар.Гадаад дотроо доод байгаа бух херенгий нь хурааж улсыг хохиролгуй болгомоор ю
122.201.22.228 Хувиа бодсон, эх оронч сэтгэлгээгуй энэ этгээд олон сая доллор хэдиинэ гадаад нуугаад амжсан. Хиисэн уйлдэл болгон нь луйвар булхай дээрэм авилга хууралт байсан

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд