Дарханаас 50 алтан бөгж хулгайлсан хүмүүсийг нийслэлээс илрүүллээ

2015 оны 01 сарын 22

  Хөвсгөл аймгийн харьяат гурван бүсгүй, хоёр залуу нийлэн үнэт эдлэлийн дэлгүүр тонож байсныг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн саатуулжээ. Тэд тус дүүргийн нутагт байр хөлслөн амьдарч байсан бөгөөд шашны нэгэн дэлгүүрээс тэдний нэг нь бурхан хулгайлах гэж байгаад баригдсан гэнэ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгахад 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Дархан-Уул аймаг дахь “Талст” үнэт эдлэлийн дэлгүүрээс 50 ширхэг алтан бөгж хулгайлсан хүмүүсийн нэг болох нь тогтоогдсон гэнэ.

Тус дэлгүүрт Ц, Ц гэх хоёр эмэгтэй нь түрүүлж ороод, худалдагчийнх нь анхаарлыг сарниулж, А, Н, Г нар лангуунаас нь хайрцаг, тавиуртай бөгжнүүдийг нь авсан юм байна. Уг хэргийн гол зохион байгуулагч А өмнө нь хулгайн хэргээр гурван ч удаа ял шийтгүүлсэн нэгэн аж.

Г.ОРЧЛОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд