ШШГЕГ-ын ахлагч нар сургуулийнхандаа саналаа илэрхийлжээ

2015 оны 01 сарын 21

Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн захирал, хурандаа Г.Ганбаатар тэргүүтэй тус сургуулийн сургалтын албаныхан өчигдөр ШШГЕГ-ын харьяа анги байгууллагад ажиллаж буй ахлагч цолтой алба хаагчидтай уулзлаа. Тус сургуулийнхан захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгохын тулд “Төгсөгчидтэй уулзах анхдугаар аян” зохион байгуулж, үүний хүрээнд дээрх уулзалтыг хийж байгаа гэнэ. ШШГЕГ-ын харьяа албадад ажиллаж буй, Ахлагчийн сургууль төгссөн ахлагч нар сургалтаас олж авсан мэдлэг нь амьдралд хэрхэн нийцдэг, юу нь болохгүй байгааг хэлж, цаашид юунд анхаарах талаар санал бодлоо илэрхийлжээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд