Охидын биеийг хүчээр үнэлүүлсэн гурван хүнийг яллав

2015 оны 01 сарын 21

Насанд хүрээгүй охидыг гадаадад биш, хөдөө орон нутагт аваачиж биеийг нь хүчээр үнэлүүлж байсан гэх хэрэгт холбогдсон Б.Баатарсүрэн, Д.Ганболд, Д.Эрдэнэчулуун нарт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хаалттай хэлэлцлээ. Тэд 2013 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад сууринд байх “Цэцээ гүн” зочид буудалд 15-17 настай, А, Э, М, Л, С нарыг аваачсан аж. Дээрх охидыг Улаанбаатараас дагуулан явсан бөгөөд тус сууринд ирж нүүрс буулгадаг хятад, монгол жолооч нарт биеийг нь үнэлүүлж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Уг хэргийг үйлдсэн дээрх гурван хүний гэм буруутай эсэхийг хэлэлцээд охидыг хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулсан гэм буруутайд тооцсон байна. Б.Баатарсүрэнг гурван жил зургаан сар, Д.Ганболдыг гурван жил хорихоор болсон бол шүүгдэгч Д.Эрдэнэчулууныг  400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд