Жастин Каплагийн асуудлаар НҮБ-д тайлбар гаргажээ

2015 оны 01 сарын 20

“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла АНУ дахь өмгөөлөгчөөрөө дамжуулан НҮБ-д өргөдөл гаргасан билээ. Уг өргөдөлдөө “Монгол Улсын хуулийн байгууллагынхан хүний эрх зөрчиж,  зорчих эрх хязгаарласан, хэрэг шийдвэрлэгдэхгүй удаж байна” хэмээсэн аж. Үүний дагуу манайхаас тайлбар авахаар дэлхийн хамтын нийгэмлэгээс Монголын талд захидал илгээсэн тухай хэвлэлээр мэдээлж байв. Үүний дагуу Гадаад хэргийн яамнаас тайлбар өгөхөөр мөрдөн байцаах байгууллагаас хэргийнх нь талаар танилцуулга авсан гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр НҮБ-ын захидлын хариуд манай тал “Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хүний эрх зөрчигдсөн зүйл байхгүй. Монгол Улсад ирээд гэмт хэрэгт сэжиглэгдсэн тул хуулийн дагуу шалгаж байгаа. Мөрдөн байцаалт удааширч байгаа нь өөртэй нь холбоотой” гэх тайлбар өгч байгаа сурагтай. “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер, Филиппиний иргэн Хиларион В. Кажуком, Кристол Ж.Дэвид нар Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх энэ сарын 22-нд хэлэлцэхээр товложээ.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд