Тарваган шийр эм хилээр гаргахыг завдав

2015 оны 01 сарын 20

Монгол Улсад үйлдвэрлэдэг тарваган шийр эмийг улсын хилээр их хэмжээгээр гаргахыг завдсан хүнийг Дорнод аймаг хилийн отрядынхан саатуулан, шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад шилжүүллээ. Тус аймгийн Эрээнцавын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн баасан гаригт ОХУ руу гарах гэж байсан Чулуунхороот сумын иргэн Ч-ын эзэмшлийн “Истана” маркийн автомашиныг хилчид шалгахад 500 боодол буюу 6000 ширхэг тарваган шийр эм гялгар уутанд боож машиндаа нуусан байсан гэнэ. Тарваган шийр хилээр гаргах гэсэн тохиолдол ганц энэ ч биш. Өнгөрсөн намар мөн л Дорнод аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр уг эмийг их хэмжээгээр авч гарах гэж байгаад баригдсан юм. Холбогдох хуулийн байгууллагынхны авсан мэдээллээр тарваган шийр эмэнд мансууруулах төрлийн эфидрин гэх бодис агуулагддаг гэнэ. Тиймээс оросууд уг эмийг дахин боловсруулан “крокодил” хэмээх нэг төрлийн мансууруулах бодис гаргадаг учраас манайхаас уг эмийг их хэмжээгээр авдаг аж. 

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд