Хятад компанид ажилладаг эр техникийн спиртэд хордож амиа алдлаа

2015 оны 01 сарын 13

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хотунг” гэх компанид ажиллаж байсан манай улсын иргэн Б өнгөрсөн баасан гаригт архинд хордож амиа алджээ. Тус компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд архинд хордсон өвчтнийг тус сум дахь эмнэлэгт компанийнхан нь хүргэсэн гэнэ. Гэвч гүн хордсон байсан учраас эмчилгээ авалгүй нас баржээ. Талийгаачийн цус, шүлснээс авсан дээж, ходоодонд хийсэн шинжилгээгээр хохирогч техникийн спирт ууж хордсон болох нь тогтоогдсон байна. Багануур дүүрэгт 2006 онд техникийн спирт ууж олон хүн хордож амиа алдан, эрүүл мэндээрээ хохирч байсан бөгөөд түүнээс хойш иргэд спиртэд хордсон тохиолдол цөөн бүртгэгдсэн юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.21.94 Tehnikiin spirt bish shinjilgeenii hariu ni garagui bga gsn tegeed emch nar ni ymarch arhini toroliin uner unerteigui gsn ene hotung compani hudlaa oorsdoosoo zailuulaj bna mashin ni evdreed ochih gazarhui ideh hoolgui 3 4n odor bolson hunig uurhaigaas hooson gsn tgd ch odoo ar gert ni ymar tuslamj uzuulsen yum bol ydaj l orshuulganiihan zardaliig ogj chadsan boluu ar geree bodoj yvsan jiriin mongol zaluuchuudiin hairan saihan nas ami amidralaar ni hohiroochood yu bodoj suugaa bol yvuurgui muu hujaa nar tgd mongol taliig hariuttsan humuus ydaj arga hemjee avaachee hun l mun yum bol ydaj gurvan huniihee araas nom unshuulaj buyn uildeldee um maanii badmi hum
202.21.120.156 Та юу гэж бодож байна ...3-hun uhsen sht

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд