ХЯТАД ИРГЭДИЙГ ХӨНӨӨЖ, 210 САЯ ТӨГРӨГИЙГ НЬ ДЭЭРЭМДЛЭЭ

2015 оны 01 сарын 13

- Хохирогчдын нэг нь Монголд 20 гаруй жил ченж хийжээ -

Нийслэлд үе үе олныг хиртхийлгэсэн ноцтой хэрэг гардаг. Цагдаагийн байгууллага олныг цочроосон гэмт хэргийг цаг алдалгүй шуурхай илр үүлж чаддагийн бодит жишээг уржигдар шөнө гарсан хэргээс харж болох нь. Улаанбаатар цагдаагийн хүрээний болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн цагдаагийн 700 гаруй алба хаагч мэдээллээ шуурхай солилцож хамтран ажилласны дүнд гэмт хэрэгтн үүдийг таван цагийн дотор олж саатуулсан байна.

2015.01.11-ний 23.30 цаг. Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн утсанд Баянгол дүүргийн II хорооны нутагт айлын байранд хоёр хүн амиа алдсан байна гэх мэдээлэл ирсний дагуу ЦЕГ-ын даргын тушаалаар Ажлын хэсэг томилогдон хэргийн газарт иржээ. Ингээд хэртус хорооны 71Б байрны 11 дүгээр давхрын 84 тоот буюу хэргийн газарт үзлэг хийсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, прокурор зэрэг хүм үүсийг оролцуулан, хэргийн газрын үзлэг явуулахад тус байрыг түрээслэгч хоёр эрэгтэй гаднын нөл өөтэй амиа алдсан байж. Цогцост хийсэн үзлэгээр нэг нь мэсний шархтай, нөгөө нь боомилуулсан байсан гэнэ. Ингээд нарийвчилсан үзлэг явуулж, байрны болон гудамжны хяналтын камерууд, бусад нотлох баримтыг нягталснаар хэрэг гарахаас өмнө дээрх тоот руу 4-5 залуу орсон, удалг үй цүнх барьсаар гарч, “Приус” маркийн автомашинд сууж яваа нь бичигдэн үлдсэн байж. Үүний дагуу шалгахад уг машин нь Энхтайвны өргөн чөлөөний замаар Таваншар чиглэлд явж байгаа дүрс үлдсэн гэнэ.

2015.01.12-ны 03.00 цаг. Хоёр хүний амь бүрэлгэж, гэрээс нь их хэмжээний мөнгө дээрэмдэн зугтсан хүмүүс байнгын ажиллагаатай болсон Алтанбулаг хилийн боомтоор гарч болзошгүй гэсэн мэдээлэл Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн анги, салбаруудад ирсний дагуу цагдаа, хилийнхэн хамтран хяналт шалгалтаа чангатгав. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн хэлтсийнхэн ч яаралтай цуглан холбогдох арга хэмжээг авч эхэлжээ. Энэ үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газраас зарласан “Приус” маркийн автомашин Баруунхараагаас Дархан-Уул чиглэлд явж байгаа гэх мэдээлэл ирэв. Тэр даруйд шуурхай арга хэмжээ авч, уг машиныг зогсоон, дотор нь сууж явсан хүмүүсийг саатуулжээ. Хоёр хүний амь бүрэлгэсэн байж болзошгүй Ц.Чб, Ц.Чт гэх ах дүү нараас гадна уг машинд өөр хоёр залуу сууж явсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

2015.01.12-ны 09.00 цаг. Амиа алдсан хоёр хүнийг хэн болохыг цагдаагийнхан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас авсан лавлагаагаар тогтоов. Хоёр хүний нэг нь БНХАУ-ын иргэн Ван овогт гэнэ. Тэрбээр арьс, түүхий эдийн ченжээр манай улсад 1993 оноос хойш 20 гаруй жил амьдарсан нэгэн гэнэ. Нөгөө нь түүний нутаг нэгт Ли овогт байсан талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлэв. 2015.01.12-ны 11.00 цаг. Манай сурвалжлах хэсэг хэргийг шалгаж буй Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст очиж, Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан албан тушаалтнуудтай уулзахад “Хэрэг гарсан нь үнэн. Бид холбогдох шалгалтын ажиллагааг ЦЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн удирдлага дор явуулж байна. Ажлын хэсгийг хурандаа Э.Идэрцог ахалж байгаа. Тэрбээр тодорхой мэдээлэл өгөх байх. Бид та бүхэнд мэдээлэл өгөх эрхгүй” гэсэн хариу өгсөн юм. Биднийг очиход тус хэлтсийнхэн хохирогчдыг хэн болохыг тогтоож, сэжигтнүүдтэй ямар харилцаа, холбоотойг нарийвчлан шалгаж байгаа талаар албан бус эх сурвалж хэлж байлаа. Мөн Улаанбаатар хотоос баригдсан сэжигтэн Г гэх залууг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн зөвшөөрлөөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байв. Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн гадна ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын автомашин зогсож байсан бөгөөд Дархан-Уул аймагт баригдсан сэжигтнүүдийг хуяглан хүргэж ирсэн байж болзошгүй гэх мэдээлэл албан бус эх сурвалж өгсөн юм. Харин албаны хүн “Дархан-Уул аймагт баригдсан хүмүүсийг тэнд нь шалгаж байгаа. Прокурорын байгууллага харьяалал тогтоож, хэргийг нэгтгэн шалгах байх. Тэндээс нааш нь хараахан авчраагүй” гэв.

2015.01.12-ны 13.00 цаг. Бид хэрэг гарсан Баянгол дүүргийн II хорооны 71Б байранд очив. Цагдаа гийнхан хэргийн газрын үзлэгээ хийж дууссаны дараа 84 тоотыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хаягтай тууз болон лацаар битүүмжилжээ. Хөршүүдтэй нь уулзахад “Энэ талаар ярьсны хэрэгг үй гэж цагдаагийнхан хэлсэн. Өнгөрсөн намраас энэ тоотод хоёр хятад хүн суух болсон. Юу хийдэг, хаана ажилладгийг нь бид мэдэхгүй. Үдэш яг унтах гэж байтал л цагдаагийнхан энүүгээр пижигнээд явчихсан. Сэжигтэй дуу чимээ сонссон уу гээд асуугаад явж байсан” гэхээс өөр зүйл ярихыг хүссэнгүй. 71Б байрны доод хонгилын давхарт нь “Хөх асар” сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэндхийн ажилтнуудаас болсон явдлын талаар тодруулахад “4-5 залуу 84 тоотод суудаг хүний аминд хүрсэн гэх мэдээлэл ирсний дагуу би шөнө ирсэн. Гэтэл энэ байр луу ямар ч хүн оруулахгүй, гаргахгүй, цагдаагийнхан хамгаалалтад авчихсан, эргэн тойронд нь зогсож байсан. СӨХ-ны ажилтан байгаа юм. Дуудагдаж ирлээ гэж учраа хэлээд дотогшоо орсон. 84 тоотыг А гэх эмэгтэйн нэрээр түрээслэн, Хятадын хоёр иргэн өнгөрсөн есдүгээр сараас хөлслөн суусан. Бид арваннэгдүгээр сард оршин суугчдын судалгаа авахаар ороход монгол хэл мэддэггүй бололтой, бидэнтэй түрээсийн гэрээ байгуулсан А гэх эмэгтэйтэй утсаараа холбоо бариулсан. Тэр нь бидэнд хэлмэрчилж өгсөн. Өмнө нь өөр газар л байр хөлсөлж байсан болов уу даа. Монголд олон жил болсон, үгүйг нь мэдээгүй. Цагдаагийнхан ирээд шалгахдаа нэг хүний амь нас хохирсон гэж ярьж байсан. Дараа нь сонсох нь ээ хоёр хүн амиа алдсан шиг байна лээ” гэв.

2015.01.12-ны 15.00 цагийн үед бид хэргийг шалгаж буй цагдаа, прокурорын байгууллагын эх сурвалжуудтай холбогдон шинэ ямар мэдээлэл байгааг болон хохирогч, холбогдогчид хоорондоо ямар холбоотой байгаа талаар тодрууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр энэ хэргийн холбогдогч таван залуугийн нэг нь хохирогч хятад иргэнтэй танил, гэрээр нь орж гардаг байжээ. Тэд хэт үндсэрхэг үзэлт ямар нэгэн хөдөлгөөн, төрийн бус байгууллагад огт харьяалагддаггүй хүмүүс болох нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. Уг хэргийн сэжигтнээр саатуулагдсан Г гэх залуу “Мөнгийг нь л авахын тулд ийм алхам хийсэн” хэмээн тайлбарлаж буй гэсэн.

2015.01.12-ны 17.30 цаг. Дархан- Уул аймагт баригдсан сэжигтн үүдийг Улаанбаатар хот руу хүргэхээр хуяглан авч яваа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Тэнд дээрх хүмүүс замдаа ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаад прокурорын тогтоосон харьяаллын дагуу нийслэлд шалгахаар шилжүүлж байгаа аж. Замдаа ямар нэгэн гэмт хэрэг өдүүлээгүйг тогтоожээ. Харин тэд хилээр гарах магадлал өндөртэй байсан учраас биедээ гадаад паспорт авч явсан гэсэн мэдээлэл албан бус эх сурвалж бидэнд өглөө. Тэдний хоёр нь ах дүү, 1987, 1989 онд төрсөн залуус гэнэ. Цагдаагийн байгууллагынхан “Энэ хэргийг шалгаж, тодорхой мэдээлэлтэй болсны дараа сэтгүүлчдэд тайлбар өгөх байх. Одоогоор мэдээлэл өгөх хараахан болоогүй. Шалгалт үргэлжилж байгаа” гэсэн юм. Юутай ч цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хүн амины хэрэг үйлдсэн этгээдүүдийг хилээр гарч зугтах, дахин гэмт хэрэг үйлдэхээс өмнө, богино хугацаанд олж саатууллаа. Мөн хохирогчдын гэрээс дээрэмдсэн 210 сая төгрөгийг эд мөрийн баримт болгон, бүгдийг нь хурааж авсан байна.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд