Зуслангийн байруудыг тонодог гурван залууг баривчиллаа

2015 оны 01 сарын 12

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хулгайн гэмт хэрэгт сэжиглэн гурван залууг баривчиллаа. Нийслэлийн хойд хэсэгт орших зуслангийн байруудаас эзгүйг нь далимдуулж эд хогшил, үнэд хүрэх, хурдан борлогдох зүйлсийг нь хулгайлах хэрэг сүүлийн үед их гарах болсон юм. Тиймээс тус хэлтсийнхэн энэ төрлийн хэргийг илрүүлэх зорилгоор тусгай ажиллагаа явуулсан байна. Ингэснээр энэ сарын 9-нд нэгэн айлын байшингаас эд зүйл хулгайлан машинд ачиж байсан хүмүүсийг үйлдэл дээр нь саатуулжээ.Нийслэлчүүдийн зарим нь зундаа зуслангийн байрандаа очиж амьдарч байгаад өвөлдөө байшинг нь буулгаад ачаад явсан байхад ч мэдэхгүй, эргэж тойролгүй орхидог. Эд хогшлоо ч үлдээдэг. Гэмт этгээдүүд эзэд нь удаан хугацаагаар эргэлгүй орхисон байруудыг судлаад, шөнө нь “ажлаа” хийдэг, одоогоор зуслангийн 30 гаруй сууцнаас хулгай хийснээ мөрдөн байцаалтаар мэдүүлээд байгаа аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд