Хууль зүйн сайдын гомдлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ

2015 оны 01 сарын 12

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнгөрсөн сарын 22-нд АТГ-т өргөдөл гаргасан билээ. Түүнийг Хууль зүйн сайдад нэр дэвшиж байх үед, өмнөх Засгийн газрын Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин дөрвөн сая ам.долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудастаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ” гэж бичсэн. Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын чуулганы үеэр “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна” гэж  мэдэгдээд АТГ-т өргөдөл гаргасан юм. Уг өргөдлийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.

-Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнгөрсөн сарын 22-нд АТГ-т хандаж өргөдөл гаргасан. Түүний өргөдлийг хянаж дууссан болов уу?

-Хууль зүйн сайдын өргөдлийг Авлигатай тэмцэх газар хуулийн дагуу хянасан. Өргөдлийг шалгаж үзэхэд, энэ асуудалд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байгаагүй учраас харьяаллын дагуу шилжүүлсэн. 

-Тэгээд хааш нь шилжүүлсэн юм бол?

-Манай байгууллагад харьяалан шалгах асуудал биш учраас хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Хуулиар АТГ-т тодорхой төрлийн хэргийг  харьяалуулсан. АТГ Эрүүгийн хуульд заасан 10 төрлийн хэргийг шалгах үүрэгтэй шүү дээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд