Хэн ерөнхий прокурор болох вэ

2014 оны 12 сарын 08

Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар томилогдох болсонтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт зарлиг гаргаж, түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. Улмаар орлогч прокурор Г.Эрдэнэбатад шинэ ерөнхий прокурор томилогдох хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэхийг даалгасан юм. Д.Дорлигжавыг  Хууль зүйн сайдад нэр дэвшсэн үеэс эхлэн прокуроруудын дунд хэн ерөнхий прокуророор томилогдох вэ гэсэн яриа гарч, шивэр авир гэлцэх болсон. Хэд хэдэн хүний нэр сонсогдож байсны нэг нь АТГ-ын дэд дарга асан Б.Хурц. Гэвч Тагнуулын ерөнхий газарт очсон учраас түүний нэр жагсаалтаас хасагджээ. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярын нэр бас дуулдах болсон байна. Харин түүний нас тус албанд томилогдоход тохирохгүй гэнэ. Прокурорын байгууллагын тухай хуульд “Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор гучин таван нас хүрсэн, хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно” гэж заасан юм.Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нутгийн дүү, садангийн дүү ч гэж хэлж болох Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихыг өөрийнхөө оронд томилуулах саналаа Ерөнхийлөгчид илэрхийлсэн  сурагтай.  Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй найз  учраас Б.Бат-Орших дэмжлэг авч болзошгүй гэнэ. Б.Бат-Оршихоос гадна АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарын нэг Улсын ерөнхий прокурор болох магадлалтай гэж прокурорууд ярьж байна. Г.Эрдэнэбатын хувьд Ерөнхийлөгчийн зөвлөх асан, хууль эрх зүйн шинэчлэлд эхнээс нь оролцож яваа, ялангуяа прокурорын байгууллагын шинэчлэлийг гардан хийж яваа залуу хүн гэж прокурорууд нь дэмжих юм билээ.Хуулийн дээрх шаардлагыг хангасан хүнийг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөөд томилох юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд