Цагдаагийн тусгайгийнхан Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ

2014 оны 12 сарын 07

БНХАУ-ын Шанхай хотноо болсон кёкүшинкай каратегийн Ази тивийн аварга шалгаруулах  тэмцээнд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын гурван офицер оролцоод иржээ. 15 орны 64 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьсноос Тусгай ажиллагааны газрын ажилтан, ахмад Н.Отгонбаатар мөнгө, хошууч М.Баттүшиг хүрэл медаль хүртэж, Н.Соёлбаатар хагас шигшээд шалгарсан байна. Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар энэ спортоор 2007 оноос хичээллэж эхэлсэн, армийн гардан тулааны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан тамирчин юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд