Хилчдийн ажлыг дүгнэлээ

2014 оны 12 сарын 07


Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт болж, улирч буй оны ажлаа дүгнэн ирэх оны зорилт, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлжээ. Хилчид 2015 онд “Сургалт, бэлтгэлийг эрчимжүүлж, бие бүрэлдэхүүний албаны ур чадварыг дээшлүүлнэ” гэсэн зорилт тавин ажиллахаар болсон байна. Мөн ХХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар өөрсдийн чиглэлээр 2014 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, “Хил хамгаалах албаны үйл ажиллагааны бэлэн байдлын журам”, “Эрүүл чийрэг хилчин” хөтөлбөр, “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”, “Буудлагын талбайн заавар”-ыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, ”Хүний нөөцийн шинэчлэл, албан хаагчдын нийгмийн хамгаалал”, “Хилийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, зарим хууль тогтоомжийн хэрэгжилт, хилийн гадаад, дотоод цагийн байдал, дүгнэлт, анхаарах асуудал, хилийн боомтын албаны үйл ажиллагаа, байгууллагын нууц хадгалалт хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал зэрэг сэдвээр сургалт зохион байгуулжээ. Хилийн отряд ангиудын 2014 оны ажил, менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд өмнөд хилийн ангиудаас хилийн 0214, хойд хилийн ангиудаас хилийн 0287, Төвийн бүсийн ангиудаас хилийн 0303 дугаар тусгай салбар тэргүүлж, дэд байранд хилийн 0286, 0132 дугаар ангиуд бусдыгаа хошуучилжээ.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд