Охид өндөр настныг дээрэмджээ

2014 оны 12 сарын 04

Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар буюу энэ оны гуравдугаар сарын 8-нд  Сонгинохайрхан дүүргийн харьяат өндөр настай иргэнд охид халдаж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан юм. Цагдаагийнхан ийм жудаггүй үйлдэл гаргасан эмэгтэйчүүдийг уйгагүй эрэн сурвалжилсны дүнд саяхан гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Сэжигтнүүдийн нэг нь насанд хүрээгүй охин байсан талаар эх сурвалж мэдээлэв. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Ээж шигээ, эмээ шигээ хүнийг дээрэмдсэн 16-21 насны гурван бүсгүйг саатуулан шалгаж байна. Тэд хохирогчоос дээрэмдсэн 900 гаруй мянган төгрөгөө зугаа цэнгэлд зориулсан нь тогтоогдсон” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд