Шинэ томилогдсон дарга нар итгэлтэй хүмүүсээрээ багаа бүрдүүлж байна

2014 оны 12 сарын 02

Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын дарга болмогцоо өөрийн итгэлтэй хүмүүсийг АТГ-аас дагуулан явжээ.  Тухайлбал, АТГ-ын Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Доньжчимбууг ТЕГ-ын Тамгын газрын даргаар томилжээ. Тэрбээр өмнө нь тагнуулын байгууллага, ЗГХЭГ-т эрх бүхий албан тушаал хашиж байсан нэгэн. Б.Ариунсанг тус газрын даргаар ажиллаж байхад Тамгын газрын даргаар томилогдож байсан С.Энхсүхийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.АТГ-ын Тамгын хэлтсийн даргаар тус газрыг байгуулагдсан цагаас нь эхлэн ажиллаж буй Заграагийн Баасаннямыг томилох шийдвэр өнгөрсөн баасан гаригт тус газрын дарга тэргүүн комиссар Н.Ганболд гаргажээ.  З.Баасанням нь 1974 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуульд суралцаж, хуульч мэргэжил эзэмшсэн. 1996-2007 онд Төв аймгийн Цагдаагийн газар, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн болон мөрдөн байцаах тасагт ажиллаж байж. 2007 оноос Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаагч, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах ажилтнаар ажилласан нэгэн юм байна. АТГ, Тагнуулын ерөнхий газарт ийм томилгоо хийсэн бол ШШГЕГ-ын дарга болсон бригадын генерал Б.Билэгт ч мөн итгэлтэй хүмүүсээрээ багаа бүрдүүлжээ. Тухайлбал, түүнийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад нь Захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Д.Адъяабазарыг ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргаар тавьжээ. Мөн ЦЕГ-ын Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ш.Эрхэмбаярыг ШШГЕГ-ын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон байна.ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингист ажлаас өгсөн С.Баатаржавыг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд