Хөтөлийн Цагдаагийн хэсгийн даргыг ажлаас нь халжээ

2014 оны 11 сарын 11

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон дахь Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Саранбаатарыг цагдаагийн байгууллагаас халжээ. Учир нь түүнийг захирагдагчдаа хууль бус тушаал өгч, үүний улмаас хүний амь хохирсон гэж буруутгасан сурагтай. Энэ оны есдүгээр сарын 11-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн сурагч Ц гэх охин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн “Hyundai Elentra” маркийн 00-23 СЭҮ улсын дугаартай автомашинд мөргүүлж амиа алдсан юм. Уг машины жолооч Н.Ууганбаатар тухайн үед дуут дохиогоо асаан урсгал сөрөн явж байгаад ийм хэрэг үйлдсэн байдаг. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеэр “Хэсгийн дарга дохиогоо асааж, урсгал сөрөөд яв гэж үүрэг өгсний дагуу замын чөлөөтэй хэсгээр зорчиж байтал гэнэт хүүхэд гарч ирээд мөргүүлсэн” гэж мэдүүлсэн аж. Хошууч Саранбаатар ч ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхандаа урсгал сөрөх үүрэг жолоочдоо өгснөө тайлбарласан юм байх.  Эх сурвалжийн хэлж буйгаар осол гарах үед Хөтөлийн Цагдаагийн хэсгийн дарга машиндаа сууж яваад хүүхэд мөргөмөгц нь машинаасаа бууж, жолоочоо орхин явсан юм байна. Тиймээс ЦЕГ-ын даргын тушаалаар түүнийг цагдаагийн байгууллагаас чөлөөлсөн аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
180.235.185.222 Өөдгүй тэнэг новшнууд, нийлж хүний амь нас хөнөөчихөөд ял шийтгэл авдаггүй юм байхдаа.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд