Албадан саатуулах төвд хүн амиа алдав

2014 оны 11 сарын 11

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн байранд байрлах Албадан саатуулах төвд өнгөрсөн баасан гаригийн өглөө 46 настай Л гэдэг хүн амиа алджээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр түүний биед ямар нэгэн гэмтэл шарх илрээгүй гэнэ. Энэ явдлыг харсан хүний хэлснээр “Гэртээ агсам тавьсан эрийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсээс Албадан саатуулах байранд өнгөрсөн пүрэв гаригийн шөнө хүргэж ирсэн юм билээ. Баасан гаригийн өглөө хэрэг бүртгэлт явуулахаар тэндээс гаргах гэтэл зүрхний хэт ачааллаас болсон уу, шатны дэргэд ухаан алдаж унасан. Тус байрны эмч анхны тусламж үзүүлсэн боловч сэхэл авалгүй нас барсан. Уг нь эхнэр нь цагдаа дуудан, нөхрөө өгч явуулахдаа зүрх муутай гэдгийг нь хэлсэн юм билээ” гэв. Цагдаагийн албаны тухай хуулиар Эрүүлжүүлэх байрыг ЭМЯ-ны мэдэлд шилжүүлж, ар гэртээ агсам тавьсан, гудамж талбайд танхайрсан согтуу хүмүүсийг цагдаагийн байгууллагын Албадан саатуулах байранд хонуулаад эрүүлжүүлж, улмаар хэрэг бүртгэлт явуулж арга хэмжээ авдаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.194.114.70 Shal soliotoi yum. Bi ch bas iim baidald hurch baisan.Hun ger orondoo yanav iinev er n yunii hamaatai yu be. Tsagdaagiin mulguunuud zodood alaa l biz. Oor yu gehiim.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд