Монголын хүүхдийн ордны зогсоол газрын дээрэмд өртлөө

2014 оны 11 сарын 10

Нийслэлийн гудамж талбайн аль зай завсартай болгонд эрх мэдэлтэн, мөнгөтэй хүмүүс байшин барилга барихаар газрыг нь дээрэмдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Өдгөө хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчин, автомашины зогсоолыг дээрэмдэн, хот төлөвлөлтийн ямар ч зөвшөөрөл, шийдэлгүй барилга хаа сайгүй барьсан.  Ялангуяа автомашины зогсоолгүй атлаа цөөхөн үлдсэн зогсоолын зориулалттай талбайг эрх мэдэлтнүүд авч барилга барихаар хашаа хатгаж байна. Тухайлбал, Монголын хүүхдийн ордны хойно, “Сарны титэм” худалдааны төвийн баруун талд том талбай бүхий зогсоол бий. Уг талбай нь хотын төвийн, харьцангуй тохижилт сайтай. Зундаа цэцэг алагласан байдаг билээ. Гэтэл дээрх худалдааны төвөөр үйлчлүүлэгчид болон Хүүхдийн ордны дугуйлан, секцэд хүүхдүүдээ хүргэж өгдөг эцэг эхчүүд автомашинаа түр тавьдаг уг талбайг энэ сарын 1-ний бямба гаригийн шөнө 03.00-04.00 цагийн үед хэн нэгэн хашиж авчээ. Өдгөө тэнд оффисийн зориулалттай барилга барихаар ухаж буй гэж хашааны манаач нь хэлж байгаа юм. Харин хэний, ямар зөвшөөрлөөр тэнд хашаа хатгасныг мэдэх хүн одоогоор алга. Монголын хүүхдийн ордны багш нар болон тэнд хүүхдээ сургадаг ээж аавууд “Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт ирэхэд цэнхэр хашаа барьж, машины зогсоолгүй болгочихсон байсан. Наанадаж 50-60 машин тавьдаг зогсоол. Гэтэл энэ хашааг барьсан нь зогсоолгүй болгоод зогсохгүй замын нэгдүгээр эгнээ нь автомашинаар дүүрч, түгжрэл үүсэж байна” гэлээ. Уг нь энэ хашааны дэргэд Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн өмчид зөвшөөрөлгүйгээр халдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн самбар суурилуулсан байлаа. Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын замын түгжрэл, хэт ачааллыг бууруулах үүднээс автомашины зогсоолын тоог нэмэх талаар ярьж, хэрэгжүүлэх гэж хичээж буй энэ үед цөөнгүй машиныг багтаадаг зогсоолын газрыг дээрэмдэж байгаа нь харамсалтай. Түүнээс гадна агаарын температур тэг градусаас доош заасан нөхцөлд барилгын бетон цутгах, төмөр бетон угсрахыг Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрээр хориглоод олон жил болж байгаа. Тиймээс өвөл барилгын ажил явагдахгүй гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн өнгө үзэмжийг доройтуулж, гадаадын зочид төлөөлөгчдийн ирдэг замын дэргэд муухай хашаа хатгасныг буулгах арга хэмжээ авах эрх мэдэл Нийслэлийн Засаг дарга, түүний албатуудад байдаг л баймаар. Хууль, журам зөрчсөн, хотын өнгө үзэмжийг доройтуулсан, хүүхдийн болон хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх энэ хашааг буулгуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч та арга хэмжээ авна уу.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.142.123 odoo bolio boli. Odoo bolno.
103.229.123.158 Uul darga uuruu zaraagui bol 1 arga hemjee avna baih . esvel uuruu zarcan bol arga hemjee avahgui!
150.129.142.248 Bat-uul 5say dollaraar ogson gej sonsson um baina
103.229.120.175 Uneheer heleh ug algadaaa,
180.149.90.56 Женко гийн газар гэж сонссон юм байна.
180.149.90.56 Шунал нь дэндэж бнаа
  • 2014 оны 11 сарын 11
103.229.120.164 Bat-Uul uuruu avsim bishuu, muusain luivarchid, hudlaa chalchihaas uurtsgui boljee ene hedn darga nar
103.229.120.164 arai l umaa novshnuud
  • 2014 оны 11 сарын 10

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд