ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн ялыг хэвээр үлдээв

2014 оны 11 сарын 06

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Давж заалдах шатны 10 дугаар шүүх өчигдөр хэлэлцлээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх наймдугаар сарын 18-19-нд уг хэргийг хэлэлцсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хэргийн холбогдогч нар, тэдний өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргасан гэнэ. ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарыг тус газрын харьяа “Чингис хаан” олон улсын буудлын инженер, техникийн ажилтнуудын хийх боломжтой, ажил үүргийн хуваарьт нь тусгасан “Оператор”-ын хөрөнгийг завшихын тулд “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулж, тус компанийн дансанд нэг тэрбум гаруй төгрөг шилжүүлж, улсад хохирол учруулсан. Мөн “Медиа саммит лимитед” компанийн Хонконг дахь HSBS банк дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон системс” ХХК-ийн “Голомт” банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан авч мөнгө угаасан гэм буруутайд тооцсон юм. Анхан шатны шүүхээс “Электрон системс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Батболдод чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгө завшсан буруутайд тооцон зургаан жил зургаан сарын хугацаанд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон юм. Улмаар тэднээр улсад учруулсан нэг тэрбум 62.9 сая төгрөгийг төлүүлж, тодорхой хэмжээний эд хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн. Харин Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгосон юм.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд