Ховд аймгийн хоёр сумын Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэлээ

2014 оны 11 сарын 05


Монгол орны байгалийн цогцолбор газрыг тусгай хамгаалалтад авч, тэнд ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Гэвч орон нутгийн удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн, улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгодог явдал байгаа аж. Тухайлбал, Ховд аймгийн нутагт байдаг Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газарт гар аргаар гянтболд их хэмжээгээр олборлож байжээ. Тэднийг орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан шалгахад бүгд ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй байсан гэнэ. Учрыг нягтлахад Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга Бадамцэцэг, Цэцэг сумын Засаг дарга Цогбадрах нар Цэцэг сумын Баян-Овоо багийн Цагаан эрэг гэх газарт нинжа нарт зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон байна. Үүнд нь Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалтын захиргааны дарга Сувданчимэг гэх хүн ч хувь нэмрээ оруулжээ. Тиймээс дээрх нэр бүхий хүмүүст Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд