Монгол Улсад харшилсан үйлдэл гаргасан өмнөд хөршийн иргэдийг нутаг буцаав

2014 оны 11 сарын 05

Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин сууж байсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Далайбаатар, В.Түвшинзаяа, Н.Тулгуур гэх хүмүүсийг Тагнуулын болон Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхан албадан гаргажээ. Тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний эрх ашигт үл нийцэх, улс төрийн үйл ажиллагаа явуулсан нь баримтаар тогтоогдсон  аж. Хууль хяналтын байгууллагынхан  хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг удаа дараа анхааруулсны эцэст зохих хууль, журмын дагуу албадан гаргах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн гэж Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд