Тахарын албаныхан ЗХЖШ-ын даргад албадлагын арга хэмжээ авах гэж байжээ

2014 оны 11 сарын 03

Тахарын ерөнхий газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүх, прокурорт хэргийг хянаж байхад оргосон цөөнгүй хүнийг баривчилсан бол иргэний хэргийн хариуцагчаар татагдаад хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд очихгүй байгаа албан тушаалтан, иргэдийг албадан ирүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Тус газрынхан өнгөрсөн есдүгээр сараас хойш иргэний хэргийн хариуцагч 100 гаруй хүнийг шүүхэд  албадан ирүүлсэн бөгөөд өдгөө 50-аад хүнд албадлагын арга хэмжээ авахаар материалыг нь цуглуулж, ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэдний дунд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав байсныг Тахарын ерөнхий газрын албаны хүн хэллээ. Нэгэн офицер нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн гомдол Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд гаргасан аж. Уг хэргийг нь шийдвэрлэхээр ЗХЖШ-ын даргыг  шүүхээс удаа дараа дуудсан боловч ирэхгүй байжээ. Тиймээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүх албадан ирүүлэх захирамж гаргасан юм байна. Энэ талаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн эх срувалж “ЗХЖШ-ын даргад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэх шүүх хурлыг товлож, удаа дараа шүүхээс дуудсан албан тоот хүргүүлсэн боловч ирэхгүй байсан тул албадан ирүүлэх захирамж гарган, Тахарын албанд хүргүүлсэн” гэв.Түүний дагуу Тахарын албаныхан ажиллагаагаа эхлүүлж байтал өөрөө болон ЗХЖШ-ын Хуулийн тасгийн ажилтнаа явуулж, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдсөн талаар Тахарын ерөнхий газрын албаны эх сурвалж хэллээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
98.169.54.167 Иргэний хэргийн тухайд ” ... шүүх нь Нэхэмжлэгч болон Хариуцагч тус тусад шүүх хурлыг зарласан товыг хүргүүлж, хоёр тал зарыг хүлээн авсныг нь баталгаажуулан, хурлыг товлосон хугацаанд эхлүүлнэ. Хэрэв уг хуралд аль нэг тал хуралд оролцох боломжгүй шалтгаанаа шүүх хурал болох өдрөөс ажлын 3 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, шүүхээс хурлын товын тухай хариу аваагүй бол хуралд оролцсон талын шаардлагыг хангана” гэж хуульд оруулбал зүйтэй байх аа даа.
150.129.143.16 Иргэний хэргийн үед хариуцагчийг заавал ирүүлдэг биш, ирэхгүй бол нэхэмжлэгчийн талд шууд шийдвэр гаргадаг болох хэрэгтэй. арав хорин мянган төгрөг, эсхүл ажлаас халагдсаны төлөө өөр хүний эрх чөлөөнд халдаж албадан хүргүүлэх нь шударга ёсонд нийцэхгүй.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд