“Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдорт ял шийтгэлээ

2014 оны 10 сарын 01

“Хөтөлийн цемент шохой” компанийн удирдлага, эрх бүхий алба хаагчдыг өнгөрсөн жил АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс цагдан хорьж шалгаж байсан нь нэг хэсэг дуулиан болсон. Тус компанийн захирлаар ажиллаж байсан А.Шоовдор, ерөнхий нягтлан бодогч Д.Наранчимэг, гаалийн ажилтнууд болох Д.Одонтуяа, Б.Даваадорж, А.Наранхүү нарт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 265, 268, 269 дүгээр зүйлд заасан төрийн бус байгууллагын, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, өгсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 20 дугаар шүүхэд шилжүүлжээ. Уг нь энэ хэрэгт 20 гаруй хүн холбогдсон бөгөөд АТГ-аас тэднийг үгсэн хуйвалдан, хувьдаа аж ахуйн нэгж байгуулж, түүгээрээ дамжуулж төрийн өмчит компаниас зарласан тендерт давуу эрхээр шалгаран эд хөрөнгө завшиж байсан гэсэн үндэслэлээр үүсгэсэн юм. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, улсын яллагч Б.Долгион, Д.Цолмон, шүүгдэгчдийн өмгөөлөгч долоон хүн болон бусад оролцогч нарыг байлцуулан уг хэргийг шийдвэрлэжээ. Шүүх бүрэлдэхүүн энэ сарын 1-ний 00.00 цагт хүртэл уг хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолоо гаргажээ. Шүүгдэгч А.Шоовдорыг албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль, авч өгсөн гэм буруутайд тооцож, дөрвөн жил зургаан сар, нягтлан бодогч Д.Наранчимэгт гурван жил зургаан сар, бусад холбогдогчдод нэг жил зургаан сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд