Анчин, ченжүүдэд ял оноов

2014 оны 10 сарын 01

Нэн ховор амьтны жагсаалтад багтсан баавгай хулгайгаар агнаж, эд эрхтнийг нь наймаалсан Болдбаатар, Өлзийбаяр, Отгонжаргал нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгдэгч Болдбаатар нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас хүрэн баавгай агнаж, савар, доньт, цөс зэргийг нь Өлзийбаяраар дамжуулан худалдсан. Ченж Отгонжаргал гэх эмэгтэй түүнийг нь худалдан авсан гэнэ. Шүүх дээрх хүмүүсийн хэргийн оролцоо, гэм бурууг хэлэлцээд Болдбаатарт гурван жил зургаан сар хорих ял шийтгэжээ. Тэрбээр өмнө нь энэ төрлийн хэрэгт тэнсэн харгалзах ял эдэлж байсан бөгөөд нэг жилийн хугацаа нэмж, чанга дэглэмтэй хорих ангид дөрвөн жил зургаан сар ял эдлүүлэхээр тогтов. Өлзийбаярт жирийн дэглэмтэй хорих ангид хоёр жил зургаан сар, Отгонжаргалд нэг жил зургаан сарын хорих ял оноож, түүнийгээ хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ. Мөн тэдний экологид учруулсан хохирлыг хуулийн дагуу гурав нугалан төл үүлэх аж. Хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 6.5-7.5 сая төгрөг юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.42.153 Номтойбаярыг шийтгээч
150.129.141.216 Та юу гэж бодож байна ...nomt bas baavgai alsan hun. Heden jil avakh uu.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд