Цагдаагийн кабонд хүн амиа хорложээ

2014 оны 10 сарын 01

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, харьяа хэлтэс, тасгуудыг тойрсон хэл ам гарсаар байна. Өнгөрсөн өвөл тус аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлстийн эрүүгийн төлөөлөгч У хүн дайрч амь насыг нь хохироож, өчигдөр шүүхээс гурван жилийн ял сонссон. Түүний дүү, мөн хэлтсийн жолооч У хэлтсийнхээ даргатай хамт Сүхбаатар дүүргийн нутагт, дуут дохиогоо асаан, урсгал сөрж яваад 12 настай охиныг дайрч хөнөөсөн. Цагдаа-жолооч У-д бусдын амийг бүрэлгэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бол Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга С-т хэргийн газраас зугтсан, хууль бус тушаал өгсөн гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Цагдаагийн хэлтсийн дарга С осол гарсан даруйд бууж өөр машинд сууж явсан гэх мэдээлэл байна.Эдгээр дуулианы араас Сэлэнгэ аймгийн Сант сум дахь Цагдаагийн хэсгийн байр буюу кабонд нэг эмэгтэй амиа хорлосон талаар тус сумын иргэн бидэнд мэдээлэв. Амиа хорлосон эмэгтэй нь тус сумын хэсгийн төлөөлөгч Н-н эхнэр байсан бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж ийм байдалд хүрсэн бололтой. Тэд хоёр хүүхэдтэй гэнэ. Энэ талаар ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Энэ асуудлыг шалгаж байгаа. Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
24.13.196.16 Та юу гэж бодож байна ...za odoo kabob gesen ug gagaj irj bgaa yumuu mongol heliig martaya doo ali n eg ulsiin heleer nuuts tovchoogoo unshihaas

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд