Прокуроруудыг сэлгэн томилов

2014 оны 10 сарын 01

Улсын ерөнхий прокурорын тушаалаар зарим прокурорыг сэлгэн томилжээ. Тухайлбал, Төв аймгийн прокурор Ц.Мөнхбатыг Улсын ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар томилжээ. Уг хэлтсийн даргаар ажиллаж байсан И.Пүрэвцогт тэтгэвэртээ гарсан юм байна. Харин Төв аймгийн прокуророор УЕПГ-ын хяналтын прокурор С.Алимааг ажиллуулахаар болсон гэнэ. Түүнээс гадна Дүүргийн I прокурорын газрын Мэдээлэл дүн, шинжилгээний хэлтсийн даргаар УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвийн прокурор Ш.Сүхбатыг томилж, тус хэлтсийн дарга Д.Жамбалсүрэнг Архангай аймгийн прокуророор шилжүүлжээ. Мөн Булган аймгийн прокурор Ш.Эрдэнэбилэгийг Дүүргийн II прокурорын газарт шилжүүлж, оронд нь Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газрын ахлах прокурор Б.Эрхэмбаатарыг томилсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд