Гавьяат эмч Б.Бүлтэн хоёр дахь удаагаа хэрэгт холбогджээ

2014 оны 09 сарын 30

Хүний гавьяат эмч Б.Бүлтэн тэргүүтэй таван эмчид холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх маргааш хэлэлцэхээр товложээ. Уг хэргийг шүүх  өмнө нь хоёр ч удаа хэлэлцэхээр зарласан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар ямар нэг шалтаг хэлж, хуралд ирэхгүй байсан аж. Гавьяат эмч Б.Бүлтэнтэй хамт Улсын клиникийн III амаржих газрын Цовоо, Энхзаяа зэрэг дөрвөн эмч гэм буруутай, эсэхээ шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод буй гэнэ. Баянзүрх дүүргийн иргэн Ц 2013 онд дээрх амаржих газарт дөрвөн кг гаруй жинтэй хүүхэд төрүүлсэн аж. Том хүүхэд тээж байсан учраас эмч нар түүнд кесарево хагалгаа хийсэн гэнэ. Гэвч эмч нар эхэсийг нь гүйцэд гаргалгүй, ажил үүрэгтээ хайнга хандсанаас  Ц-ийн саванд эхэс үлдсэнээс, бие нь муудан гурван ч удаа мэс засалд орж, эцэстээ амиа алдсан гэнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн эмч нарын дүгнэлтээр эмч нар ажил үүрэгтээ хайнга хандаж, хохирогч эмэгтэйн саванд юм үлдээснээс үүдэн амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсээс талийгаач Ц-д мэс засал хийсэн гавьяат эмч Б.Бүлтэн, Улсын клиникийн III амаржих газрын эмч Энхзаяа, Цовоо нарын таван хүнд Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Дүүргийн I прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эмчээр ажиллах эрхийг нь гурван жилээр хасаж, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм байна.Гавьяат эмч Б.Бүлтэн хоёр дахь удаагаа албан үүрэгтээ хайнга хандсанаас хүний амь үрэгдсэн хэрэгт холбогдоод буй аж. Өмнө нь 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжихээс өмнө энэ төрлийн хэрэгт шалгуулж байгаад прокурорын шатанд хэргийг нь дээрх хуулийн үйлчлэлд хамруулан хэрэгсэхгүй болгосон гэнэ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.111 Та юу гэж бодож байна ...sain emch haramsmaar uim daa
173.73.103.198 Hunii amitai holbootoi heregt urshuul uzuulehee bolimoor yum.
202.131.234.50 Бүх амаржих эмнэлгүүд яаралтай мэс засалд Бүлтэн эмчийг урьж зөвлөгөө авдаг.Хийсвэр хийлээ гэхэд дараагийн ажилбары нь тухайн эмнэлгийн эмч нар нь хийж гүйцэтгэдэг.Үнэ
116.254.40.193 aimar yumaa. uls ni emnelegee hugjuuleesei.
182.160.2.253 АН ба МАН-ы бүх удирдлагыг Монголын эмнэлгүүдэд ”эмчилж” цааш нь харуулцгаая.
150.129.141.194 гавьяа ял хоёр нэг жаазанд байх уу? Ямар гавьяатай гавьяат болоо?Эсвэл монголын 3 хүний нэг нь л юм бол уу?
202.179.20.137 zerleg hog we
103.229.122.112 Та юу гэж бодож байна ...дэндуу шуналтай авгай да. Абортоор баяжина гэдэг том нугэл дэ.
95.34.234.169 Gaviyag ni shagnaj bolson yum chini gem buruug ni bas shiitgej chaddag baikh kheregtei. Gaviyat gedeg tsoliig yerunkhiilogch olgodog, yerunkhiilogch tuunii tamgiin gazriin ajiltnuud tukhain khuniig mergejliin talaas ni dugnekh bolomjgui. Tegekheer gaviyat emch gekheer shuud mergejliin undur chadvartai emch gej oilgoj bolokhgui.
103.229.122.141 эмч биш алуурчин

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд