Генералуудыг тэтгэвэрт нь гаргажээ

2014 оны 09 сарын 30

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын тушаалаар хоёр ч генералыг тэтгэвэрт нь гаргажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Г.Энхбаатар, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал М.Хүрлээ нарыг цэргийн тэтгэврийн насанд хүрсэн учраас албанаас нь чөлөөлсөн гэнэ. Тэдний оронд хараахан хүн томилоогүй ч Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагчаар Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Доржсүрэнг, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын даргаар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэмийг томилохоор ярьж байгаа гэнэ. Мөн БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайханыг АНУ дахь төвийн командлалд ажиллуулахаар болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.174 Хуулинд заасан 60 нас хүрсэн М.Хүрлээ генералын хувьд болох юи болдогоороо болж байна.Харин цэргийн бүх шатны академи төгссөн туршлагатай эрч хүчтэй шудрага генерал Г.Энхбаатарыг хуулинд заасан наснаас нь өмнө гаргаж байгаа нь яагаад ч зөвтгөж болохгүй шудрага бус явдал.Энэ генералаас өөр энэ салбараас зайлуулахгүй бол балаг нь барагдахгүй хурандаа нар зөндөө бий.
150.129.143.56 Тэтгэвэрт гаргах нь зөв л байх, гэхдээ 60 нас хүрээгүй, мэдлэг боловсрол өндөртэй хуруу дарам цөөхөн хэдэн генералаараа оролдож суухаар нас нь аль хэдийнээ 60 хол давчихсан Б.КОЛЯ /Бөртэ ТӨҮГ-ын дарга агсан/, Л.Балдан-Очир /БЦ-ийн 017-р ангийн захирагч/ мэтийн “армийн хувалз” болсон ХУРАНДААнуудаа эхлээд гаргамаар биш үү?.......

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд