Нэг хүн амиа алдаж, гурван хүн хүнд гэмтсэн ноцтой осол гарлаа

2014 оны 09 сарын 30

Нийслэлд хүний амь нас эрсэдсэн зам тээврийн осол өдөр алгасахгүй шахам гарч байна.  Ялангуяа цас орсон, замд халтиргаа үүссэн энэ үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Нийслэлийн Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага, мэдээллийн төвд гэхэд зам тээврийн осолтой холбоотой дуудлага өнгөрсөн амралтын өдрүүдэд 770 ирсэн нь жирийн өдрүүдээс хоёр дахин илүү гэсэн үг. Мөн замын арчлалт хариуцсан байгууллагууд элс давсаа нөөцлөөгүй, бэлэн байдал нь муу байсан зэрэг нь зам тээврийн осол, хэрэг гарахад нөлөөлжээ.Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг, “Хөсөг трейд” компанийн хажуугийн замд суудлын дөрвөн автомашин  мөргөлджээ. Үүний улмаас 51 настай хүн газар дээрээ нас барж, гурван хүн хүнд гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж. Ослын зураг, бичлэгээс үзэхэд хурд хэтрүүлж, урсгал сөрсөн, сөрөг хөдөлгөөнтэй замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс уг осол гарчээ хэмээн урьдчилсан байдлаар дүгнэж буй гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд