Оргодлуудын нэгийг “Бөмбөгөр”-ийн дэргэдээс баривчлав

2014 оны 09 сарын 30

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 3-4-нд шилжих шөнө хоёр сэжигтэн тасалгааныхаа төмөр сараалжийг хөшөөд, цагаан хэрэглэл, гудсаа ашиглан оргосон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Оргодлуудыг Улаанбаатарт хайгаад олохгүй байсан тул ШШГЕГ-ынхан орон нутагт эрэн сурвалжилж эхэлсэн билээ. Гэвч оргодлуудын нэг Б.Амарбаясгаланг нийслэлээс өчигдөр 18.00 цагийн үед баривчилсан талаар ШШГЕГ-ын эх сурвалжууд хэлэв. “Дэлдээ”, “Хаба” хочтой Буян-Өлзийн Амарбаясгалан нь хулгайн хэрэгт холбогдон шалгуулж байхдаа оргосон юм. Түүнийг Бөмбөгөр худалдааны төвийн орчимд явж байхад нь саатуулжээ. Түүнийг оргож явахдаа дахин гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодруулахаар мөрдөн байцаах байгууллагад өчигдөр орой шилжүүлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.115 Баригдана даа ,баригдана . Хайран хүү

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд