Химийн хортой бодис тээвэрлэж явсан хүмүүсийг саатууллаа

2014 оны 09 сарын 30

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хилийн зурваст Монгол, Хятадын иргэд химийн хорт бодис их хэмжээгээр авч явсныг хилчид илрүүллээ. Тэд хилийн бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлохоор явж байсан гэнэ. Тэдний тээвэрлэж явсан зүйлийг шалгахад 175 кг цианит натри,  750 кг идэвхжүүлсэн нүүрс байжээ.  Дээрх хоёр төрлийн химийн бодисыг алт угаах зорилгоор авч явсанаа тэд хүлээсэн бөгөөд цианит натрийг тусгай зааврын дагуу хадгалалтад авч холбогдох байгууллагуудад хандаад байгаа гэнэ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд