Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг цагдан хорих хугацааг сунгалаа

2014 оны 09 сарын 28

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Лүймэдийн Гансүхийг АТГ-аас албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсноос хойш өнөөдөр яг хоёр сар болж байна. Түүнийг цагдан хорих хугацаа дуусаж буйтай холбогдуулан өнгөрсөн баасан гаригт АТГ-аас Дүүргийн I прокурорын газарт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, зайлшгүй хорьж шалгах үндэслэлүүд байгаа учраас  цагдан хорих хугацааг нэг сараар сунгах хүсэлт илгээв. Үүнийг нь прокурорын байгууллага Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд уламжилснаар тус шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр баасан гаригт гаргалаа. Ингэснээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өнөөдрөөс өлсгөлөн зарлаж болзошгүй байгаа юм. Тэрбээр “Цагдан хорих хугацааг сунгавал өлсгөлөн зарлана. Би гэм буруугүй” хэмээн мэдэгдсэн талаар цахим хуудсуудад мэдээлж байгаа. Харин прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энэ талаарх хүсэлт хараахан ирээгүй байгааг эх сурвалжууд хэлж байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.194.114.56 Юсах юу байдаг юу бэ ? АТГ гэдэг ногоон малгайтуудын ур ундэс болсон хэнд ч хамааралгуй рекет шоронжсон хулгайчдын эрдэмд суралцсаг гажигуудын хийж байгаа ажил шуу дээ. Энэ газарыг

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд