Хууль зүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг томиллоо

2014 оны 09 сарын 25

Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтад саад учруулсан хэргээр ял шийтгүүлж, албан тушаалаа өгөөд буй. Засгийн газар өчигдрийнхөө хуралдаанаар Ц.Уугангэрэлийг Хууль зүйн дэд сайдын албан тушаалд томиллоо. Түүнийг энэ албанд томилох саналыг өнгөрсөн лхагва гаригийн үдэш хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар шийдвэрлэж, Засгийн газарт өргөн барьсан аж. Цогоогийн Уугангэрэл хууль сахиулах байгууллагын мэргэшсэн алба хаагчдын нэг. Дорнод аймагт төрсөн, ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгсөөд, тагнуул, цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжээс эхлэн удирдах албан тушаал хүртэл нь ажилласан хурандаа юм.  Тэрбээр 1979-1983 онд НАХЯ-ны Төмөр зам дахь Цагдан сэргийлэх ангид байцаагч, төлөөлөгч, 1988-1990 онд УЦСЕГ-т ахлах төлөөлөгч, 1990-2005 онд ЦЕГ-ын Тусгай тасаг, хэлтсийн дарга, 2005-2008 онд ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, 2009-2012 онд “Хос харцага” ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж байгаад Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилогдсон аж. 

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд