Хадланчин трактортайгаа Сэлэнгэ мөрөнд унаж амиа алдав

2014 оны 09 сарын 25

Өвлийн бэлтгэлээ базаасан намрын ид ажил буцалж буй энэ өдрүүдэд иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал гарч байна. Тодруулбал, энэ сарын 19-нд хадлангаа хадаж явсан хүн Сэлэнгэ мөрөнд унаж амиа алджээ. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг,  Зүүн Тэрэмийн Харзны тохой гэх газар Сэлэнгэ мөрний салаанд иргэн Б трактораар хадлан хадаж байгаад мөрний эрэг рүү унасан гэдгийг тус аймгийн Прокурорын газрынхан мэдээллээ. Аймгийн Цагдаагийн газрынхнаас энэ талаар тодруулахад “Осол болсон газарт манай Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, дэслэгч Т.Мөнхбатаар ахлуулсан шуурхай бүрэлдэхүүн явж шалгасан. Техникийн бүрэн бус байдлаас шалтгаалж энэ осол болсон, эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Хэрэгт аймгийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа” гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд