Туслах комиссар Ж.Амгалан Жанжин штабын академид суралцахаар болжээ

2014 оны 09 сарын 24

ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, туслах комиссар Ж.Амгаланг ОХУ-ын Жанжин штабын академийн Аюулгүй байдлын факультетэд суралцуулахаар болжээ. Саяхан айлчилсан ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр тус улсын Хууль зүйн яамны сайд нь манай Хууль зүйн сайдтай хамтран ажиллах, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг суралцуулах талаар тохиролцож, гэрээ байгуулсан аж. Үүний хүрээнд Ж.Амгалан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, эмх замбараагүй байдлын үед ажиллах штабыг удирдах зэрэгт суралцах гэнэ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.118.178 Та юу гэж бодож байна ... za za oilgoloo

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд