Хоёр хүүхдээ хөнөөсөн эрийг гянданд хорино

2014 оны 09 сарын 24

Булган аймгийн Орхон сумын I багийн иргэн 33 настай З.Ёндон хоёр хүүхдээ машиныхаа бүхээгт түгжиж, галдан амь насыг нь хохироосон аймшигт хэрэг энэ оны тавдугаар сарын 14-нд гарсан юм. Тэрбээр эхнэртэйгээ маргалдаж, согтуудаа нэг болон таван настай хоёр хүүхдээ “Бонго” маркийн машиндаа оруулж “Хамтдаа үхнэ” хэмээн бензин цацан, гал асаасан ч өөрөө зугтаж, хүүхдүүдээ цоожилж үлдээсэн байжээ. Уг хэргийг Булган аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, аймгийн Прокурорын газраас  хяналт тавин, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.Уг хэргийг Булган аймаг дахь Сум дундын дөрөвдүгээр шүүх өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт хэлэлцэн шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхээс З.Ёндонг догшин авирлаж танхайрсан,  бусдыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, хохирогчдыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хөнөөсөн, байнга зодон, тарчлааж байсан гэм буруутайд тооцож, 25 жил хорих ял шийтгэлээ. Түүний хоёр жилийг нь гянданд, үлдсэн 23 жилийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд