“Шалз тулаан”-ы хэргийг шүүх удахгүй шийдвэрлэнэ

2014 оны 09 сарын 24

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар энэ оны дөрөвүгээр сарын 27-нд Орхон аймагт тоглолтоо толилуулсныхаа дараа Баян-Өндөр сум дахь “Сонор хайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж түлсэн хэрэг тарьж, олныг гайхаж цочирдуулсан билээ. Тэдний “дуэл”-ийг тухайн үед олон нийтийн цахим хуудсаар “шалз тулаан”, “Алдармаагаас ус буцалгагчаа хол байлга” гэх мэтээр хошигнон “жиргэж” байв. Жүжигчин бүсгүйчүүд энэ хэрэгт холбогдсоныхоо дараа “Энэ хэргийг Улаанбаатарт очоод хууль хяналтын байгууллагад шалгуулмаар байна” хэмээн хүсэлт гаргасны дагуу Орхон аймаг дахь Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгалгүй, гомдол мэдээлэлдээ бүртгэлгүй явуулжээ.Хэргийн холбогдогчдын хүсэлтийн дагуу ийнхүү шилжүүлснээрээ тус аймгийн Цагдаагийнхан буруутаж, аймгийн Прокурорын даалгаврын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. Улмаар уг хэрэгт харьяалал тогтоолгох саналаа Орхон аймгийн Прокурорын газраас УЕПГ-т энэ оны зургадугаар сарын 12-нд хүргүүлсэн байна. УЕПГ-аас уг хүсэлтийг хүлээн авч, мөрдөн байцаалт явуулах болон хяналтын тавих харьяаллыг Дүүргийн II прокурорын газарт хэргийг хянахаар тогтоож өгсөн аж. Тус газраас Ц.Алдармаад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96.2.6 дахь хэсэгт заасан бусдын биед харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл учруулсан, Д.Оюунтуулд бусдад хөнгөн гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх хавтаст хэрэгтэй хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор танилцан уг хэргийн бүрдэл хангагдсан гэж үзээд ирэх долоо хоногт юм уу, түүний дараачийн долоо хоногт шүүх хурлыг товлохоор болсон гэдгийг тус шүүхийн эх сурвалж хэллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд