ШШГЕГ-ынхан асрамжийн төвд хүнсний ногоо хандивлалаа

2014 оны 09 сарын 11

Хууль зүйн яам болон тус яамны харьяа агентлагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” бямба гаригт Чингисийн талбайд болно. Тус өдөрлөгийг угтаж, Хууль зүйн яамнаас “Эрх чөлөөтэй монгол хүн” 10 хоногийн аян зарласан юм. Аяны  хүрээнд ШШГЕГ-аас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийтэд тустай үйл бүтээх зорилгоор “Батгэрэлт ирээдүй” төрийн бус байгууллагын харьяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт хүнсний ногооны дээжээсээ хандивлалаа. Шинэ ургацын ногооны дээжийг ШШГЕГ-ын харьяа хорих ангиудын туслах аж ахуйгаас хураасан юм байна. “Батгэрэлт ирээдүй” төрийн бус байгууллага нь 2009 онд байгуулагдсан бөгөөд 2011 оноос эхлэн дэргэдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан асрамжийн газар байгуулжээ. Тус газарт өдгөө 18-88 насны асран хамгаалах хүнгүй, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй иргэн байна.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд