ЗБГХТГ-ын бүтцийг өөрчлөхөөр болжээ

2014 оны 09 сарын 11

ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүтэц, орон тоог хэлэлцэн баталжээ. Тус газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрыг нэгтгэн хэлтэс дотор нь гүйцэтгэх ажил хариуцсан хэлтэс, мөрдөн байцаах ажил хариуцсан хэлтэс гэж бүтцийг нэгтгэсэн гэнэ. Мөн ЭЦГ-ын Гүйцэтгэх ажлын болон Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийг ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын харьяанд шилжүүлэхээр болсон аж.Ингэснээр хуучин ЭЦГ болон МБГ-ын зарим орон тоог цөөлж, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгчдийг аймаг, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүдэд шилжүүлж магадгүй гэсэн хүлээлт алба хаагчдын дунд бий болжээ. Өнгөрсөн жил мөн олон тооны байцаагчийг анхан шатны нэгж рүү хуваарилж байсан билээ.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд