Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрынхан нээлттэй ажиллав

2014 оны 09 сарын 11

Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй “Эрх чөлөөтэй монгол хүн” зорилтын хүрээнд хийж буй Нээлттэй хаалганы өдөрлөгийг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газраас өчигдөр зохион байгууллаа. Тус газрын алба хаагчид энэ үеэр иргэдийг хүлээн авч тэдэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад нь хариу өгсөн байна. Түүний зэрэгцээ шинэ  байгууллагынхаа үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинэчлэгдэн батлагдсан хууль, тогтоомж, эрхзүйн актуудын талаар иргэдэд мэдээлэл өгч танилцуулжээ.

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд