Гурван хүн хөнөөсөн залуугийн хэргийг удахгүй шүүнэ

2014 оны 09 сарын 07

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гурван хүний амь бүрэлгэсэн ноцтой хэрэг энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарч олныг хирдхийлгэж байсан. Улаан-Уул сумын малчин Н эхнэр Б болон 4, 7 настай хоёр хүүхэдтэйгээ ОХУ-тай хиллэдэг хил орчимд нутагладаг байжээ. Тэднийд энэ сарын 23-нд Арбулаг сумаас явж байсан хүмүүс 17 настай Д гэх хүүгээ орхиод явсан юм. Энэ үеэр гэмт этгээд нэг найзтайгаа Н-ынд очиж гэрийн эзэн болон эзэгтэйг айлын 17 настай хүүгийн хамт хөнөөгөөд, бага насны хоёр хүүхдийг нь цоожлоод зугтсан байсан. Хэрэг гарсны маргааш нь явуулын хүмүүс хүүгээ авахаар ирээд аймшигт хэрэг гарсныг мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр гэмт хэргийг шалгах, илрүүлэх шуурхай Ажлын хэсэг байгуулагдан аймгийн Цагдаагийн газар, Хилийн цэргийн анги хамтран эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хоёр өдрийн турш Хорьдол сарьдагийн нуруугаар самналт хийн, хэргийн газраас зугтаж уул руу явсан мөрөөр мөшгиж, Хөвсгөлийн тайгад айлд бүгж байхад нь гэмт этгээдүүдийг 55 цагийн дараа баривчилсан билээ. Хохирогчдын цогцост хийсэн үзлэгээр дорбинк буугаар хөнөөсөн нь тогтоогдсон бөгөөд хэрэг гарахын өмнөх өдөр Улаан-Уул сумын төвд амьдардаг иргэн Ү-гийнхээс дорбинк буу, сум, гурван шил архи алга болсон мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байж. Ингээд хэргийг нэгтгэн шалгасны эцэст уг хэргийг Хөвсгөл аймгийн харьяат 1993 онд төрсөн О.Энхбат гэх бүрэн бус дунд боловсролтой, малчин залуу үйлдсэнийг тогтоон баривчилсан юм.О.Энхбат нь энэ хэргийг үйлдэхээс өмнө буюу 2013 оны арваннэгдүгээр сард хохирогч Н О.Энхбатыг эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдаж байсан бөгөөд энэ үед хэрэгтэн “Карбин” маркийн буугаар гурван ч удаа хий буудан танхайрч байсан аж. О.Энхбатад Хөвсгөл аймгийн Прокурорын газраас бусдын эд хөрөнгийг хулгайлсан, зэвсэг хэрэглэн танхайрсан, өс хонзонгийн улмаас, гэмт хэргээ нуун далдлахын тулд гурван хүнийг санаатай хөнөөсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. 

 

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал хүртсэн 2003 оноос өнөөг хүртэл Эрэн сурвалжлах албанд