NHL-ИЙН ЭНЭ УЛИРЛЫН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

2015 оны 12 сарын 15      0      536

NHL замынхаа гуравны нэгийг туулж, 28-25 тоглолт хийжээ. Ингээд улирал эхлэснээс хойших олны сонирхлыг татсан 10 үйл явдлыг нэрлэе. ОДОД ГЯЛАЛЗСАН “ДАЛЛАС” Өнгөрсөн улиралд “Даллас”-чууд ердөө долоон онооны дутуугаар хасагдах шатанд үлдэж чадаагүй. Гэвч өнөөдөр лигийг цуглуулсан оноогоор тэргүүлж, Жамье Бенн, Тайлер Сегуин, Жон Клингберг нар авсан оноогоороо эхний долоод бичигдэж байна. Энэ бүхний ач гавьяа ерөнхий менежер Жим Ниллийнх гэж...

Бельги чансаагаа хадгалж, Испани байраа ахиулав

2015 оны 12 сарын 04      0      2051

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шинэчлэн гаргадаг дэлхийн чансааг Бельгийн шигшээ баг тэргүүлсэн хэвээр байна. Тэдний ард бичигдэж байсан дэлхийн аварга Германы шигшээгийн чансаа хоёроор уруудаж, Өмнөд Америк тивийн акулуудын нэг Аргентин 1455 оноотой жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Харин Испанийн шигшээ баг 1370 оноогоор ТОП 3-т дэвшсэн юм.  Арванхоёрдугаар сарын 3-ны байдлаарх чансаа Улс Оноо Чансаа Бельги 1494 1 Аргентин  1455 2 Испани...

ДҮҮ КЛИЧКОГИЙН ноёрхол дуусаж, ТАЙСОН ФЮРИГИЙН хаанчлал эхлэв үү

2015 оны 12 сарын 03      0      2352

Өнгөрсөн бямба гаригт Германы Дюсселдорф хотноо мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын бүсийн төлөөх тулаан боллоо. Украины үлэмж биет, аваргын бүсийг 2004 оноос хойш 11 жил эзэмшиж байгаа Владимир Кличко, Их Британийн залуу боксчин Тайсон Фюри нар халз өрсөлдсөн юм. Бокс сонирхогчдын олонх нь Кличког ялдгаараа л ялж, аваргын бүсээ хамгаална гэж найдаж байсан ч Фюри залуу насны эрч хүч, хурдаар давамгайлж, түүхэн ялалтын эзэн болов. Тулааны эхнээс л британи боксчин илт...

Дэвид Блатт, Люк Уолтон нар сарын шилдгээр нэрлэгдэв

2015 оны 12 сарын 02      0      2234

NBA-гийн өнгөрсөн сарын шилдэг дасгалжуулагчдын нэрсийг зарлалаа. Дорнод бүсийн шилдгээр "Кливленд"-ийн Дэвид Блатт тодорсон байна.  Улирал эхлэснээс хойш түүний удирдлага дор баг нь 13 ялж, дөрөв хожигдсон байна. Эхний тулаанд "Чикаго"-д хожигдсоноос хойш найм дараалан ялалт байгуулсан Морин Цэргүүд гэртээ хийсэн есөн тулаанд одоогоор хожигдоогүй үзүүлэлттэй. Тэд нэг тоглолтод авч буй оноо (103.1), эсрэг багтаа алдаж буй оноогоор (96.5) тус бүр зургаад жагсаж байгаа юм. Харин Өрнөд...

Дуэйн Уэйд шилдэг 50-д багтлаа

2015 оны 11 сарын 22      0      2173

"Майами Хит"-ийн хамгаалагч Дуэйн Уэйд өчигдөр "Филадельфи 76" багийн эсрэг 27 оноо авснаар NBA-гийн бүх цаг үеийн түүхэнд Дэйл Эллисийн 19004 оноо авсан амжилтыг нь давж, энэ жагсаалтад 49-д бичигдэж эхэллээ.  Одоогоор Дөлнүүдийн лидер 19017 оноотой байгаа юм. Тэрбээр замналынхаа турш 24.0 оноо дунджилсан. Энэхүү үзүүлэлтээр одоо тоглож буй тоглогчдоос эхний тавд бичигддэг бол түүнээс илүү оноо авсан найман тоглогч одоог хүртэл талбайд тоглож байгаа юм. ЯГ ОДОО NBA-Д ТОГЛОЖ...

Уилсон Чандлер энэ улиралд тоглохгүй

2015 оны 11 сарын 12      0      2509

"Денвер Наггетс" багийн довтлогч Уилсон Чандлер гуяны хагалгаанд орох болсноор энэ улирлыг бүтэн өнжих нь тодорхой боллоо. Энэ талаарх мэдээллийг түүний агент Рич Клеймэн баталсан байна. Тэрбээр хагалгааны дараа бүтэн зургаан сар гам барих шаардлагатай учир энэ улиралд эргэж ирэхгүй юм. Уилсон улирлын өмнөх тоглолтод гуяндаа хүнд бэртэл авсан байна. Сонирхуулахад, энэ жил 28 настай довтлогч эр өнгөрсөн зун багтайгаа дөрвөн жилийн 46.5 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан билээ....

Жефф Тиг шийтгүүлэхгүй

2015 оны 11 сарын 12      0      2119

NBA-гийн "Атланта Хоукс" багийн холбогч Жефф Тиг "Миннесота"-гийн эсрэг хийсэн тоглолтын дөрөвдүгээр үед эсрэг багийн серби довтлогч Неманя Белица дээр бүдүүлэг үйлдэл гаргасан. Гэвч тус тоглолтын шүүгч нар Тигийн үйлдэл дээр ямар нэг алдаа заагаагүй. Харин тоглолтын дараа хянаж үзээд Тигийг санаатай алдаа гаргасан гэж үзэж, тоглолтоор торгох магадлалтай байлаа.  Гэхдээ лигийн зүгээс Тигийг тоглолтоор торгох шаардлагагүй гэж үзэн, хоёрдугаар зэрэглэлийн санаатай алдаа гэж үзсэн...

Испанийн шигшээ баг Евро 2016-гийн өмсгөлөө танилцууллаа

2015 оны 11 сарын 12      0      2029

Хөлбөмбөгийн Европын АШТ ирэх онд зохиогдоно. Энэ тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн Испанийн шигшээ баг аваргаа хамгаалах хүндтэй үүрэг оногдож буй. Францад болох тэмцээний үеэр өмсөх нэгдүгээр өмсгөлөө өнгөрсөн сард танилцуулсан юм. Тэгвэл өнөөдөр хоёрдугаар өмсгөлөө олонд танилцууллаа. 

Баруто MMA-д хүч сорино

2015 оны 11 сарын 12      0      2641

Мэргэжлийн сүмо бөхөд өөрийн байр сууриа баталж, шилдэг бөхчүүдийн тоонд багтаж явсан Эстонийн Баруто Кайто хоёр жилийн өмнө 28 насандаа зодог тайлсан билээ. Эзэн хааны цомыг нэг удаа хүртэж, озеки цолонд хүрч явсан эстони залуу хүнд бэртлийн улмаас ийн эрт их спортоо орхисон юм. Гэхдээ Баруто тун удахгүй их спортод дахин хөл тавих аж. Энэ удаа сүмод бус мэргэжлийн тулааны урлагт хүч үзэхээр шийджээ. Сүмоч эр Японд шинээр үүссэн "Ризин Фэйтинг" холбооны тулаанч болсон байна. Энэ талаар тус...

23 жилийн дараа эргэн ирсэн Мексикийн Гранприд Росберг түрүүллээ

2015 оны 11 сарын 02      0      1780

Формула 1-ийн 17 дахь гараа Мексикт боллоо. Энэ улсад хамгийн сүүлд 1992 онд Формула 1-ийн уралдаан болсон түүхтэй. Өнгөрсөн жилээс тус уралдааны хуваарьт эргэн ирсэн ч зам засварын ажил дуусаагүй тул нэг жилээр хойшлуулсан юм. Ийнхүү 23 жилийн дараа их хурдад эргэн ирсэн Мексикийн Гранприд “Мерседес” багийн немц нисгэгч Нико Росберг түрүүллээ. Ингэснээр Росберг энэ улирлын дөрөв дэх, карьерийнхаа 12 дахь гараанд ялалт байгууллаа. Түүний ард гурав дахь дэлхийн аваргын болзлоо...